Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
J.P Morgan Chase хоёр жилийн дотор 17 мянган ажилтнаа хална
Дэлхийн
тэргүүлэх банкнуудын нэг “J.P Morgan Chase” хоёр жилийн дотор 17 мянган
ажилтнаа халахаар болжээ. Цомхотголд өртөх ихэнх ажилтан буюу 13 мянга
нь моргейжийн хэсгийнхэн бол үлдсэн 4000 ажилтныг 5600 салбараасаа халах
юм байна. Энэхүү томоохон хэмжээний цомхотгол нь 260 мянган ажилтантай
тус банкны энэ оны зардлыг нэг тэрбум ам.доллараар хэмнэх нэг алхам юм.
Нөгөө талаар орчин үед мэдээллийн технологи хөгжиж харилцагчид АТМ, гар
утаснаасаа банкны гүйлгээ хийх нь түгээмэл болсон учир банкны салбарууд
нүсэр том байх шаардлагагүй болсон юм.
“J.P Morgan Chase” бол цомхотгол хийсэн цорын ганц банк биш. Ер нь, сүүлийн үед олон ч том банк цомхотгол хийж байгаа. Тухайлбал “Bank of America” бүр 30 мянган ажилтнаа цомхотгохоор болсон бол “Citigroup” 11 мянган ажилтнаа халахаар төлөвлөөд байна.
Дэлхийн
тэргүүлэх банкнуудын нэг “J.P Morgan Chase” хоёр жилийн дотор 17 мянган
ажилтнаа халахаар болжээ. Цомхотголд өртөх ихэнх ажилтан буюу 13 мянга
нь моргейжийн хэсгийнхэн бол үлдсэн 4000 ажилтныг 5600 салбараасаа халах
юм байна. Энэхүү томоохон хэмжээний цомхотгол нь 260 мянган ажилтантай
тус банкны энэ оны зардлыг нэг тэрбум ам.доллараар хэмнэх нэг алхам юм.
Нөгөө талаар орчин үед мэдээллийн технологи хөгжиж харилцагчид АТМ, гар
утаснаасаа банкны гүйлгээ хийх нь түгээмэл болсон учир банкны салбарууд
нүсэр том байх шаардлагагүй болсон юм.“J.P Morgan Chase” бол цомхотгол хийсэн цорын ганц банк биш. Ер нь, сүүлийн үед олон ч том банк цомхотгол хийж байгаа. Тухайлбал “Bank of America” бүр 30 мянган ажилтнаа цомхотгохоор болсон бол “Citigroup” 11 мянган ажилтнаа халахаар төлөвлөөд байна.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
























