Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Б.Бадрах: Төсөвт 32 тэрбум төгрөг суусан ч санхүүжилт алга
“Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөгөө иргэн бүр хүртээд буй. Энэхүү хувь хишгийг 2012 онд төрсөн хүүхдүүд ч хүртэнэ хэмээн Засгийн газраас мэдэгдсэн ч өнөөг хүртэл албаныхан тодорхой мэдээлэл олон нийтэд өгөөгүй байгаа.
Энэ талаар Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын Санхүү бүртгэлийн газрын мэргэжилтэн Б.Бадрахаас тодрууллаа.

-2012  онд төрсөн хүүхдүүдэд “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөг олгохоор болсон. Энэ талаар иргэд хорооныхоо нийгмийн ажилтнаас асуухаар сайн мэдэхгүй гээд буцааж байна гэсэн?
-“Хүний хөгжил сан”-гаас олгож байсан 21 төгрөгөө авч амжаагүй иргэдээс гадна 2012 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл төрсөн хүүхдүүдийн 128 мянган төгрөгийг төсөвт суулгасан. Гол нь, одоогоор санхүүжилт алга.  
-Төсөвт нийт хэдэн төгрөг суусан юм бэ?
-Нийтдээ 32 тэрбум төгрөг суусан. Үүнд, 2012 онд шинээр төрсөн хүүхдүүд болон 21 төгрөгөө дутуу авсан иргэд орж байгаа. Санхүүжилт орж ирээгүй болохоор түр саатаад байна.
-Танайхаас 2012 онд төрсөн “Хүний хөгжил сан”-гийн 21 мянган төгрөг авах хүүхдүүдийн тоог гаргасан уу. Нийт хэдэн хүүхэд байна вэ?
-Шинээр төрсөн хүүхдийн тоо мэдээллийн санд ирж байгаа. Гэхдээ одоогоор нэгтгээгүй  байна.
-Эдгээр хүүхдийн хувь хишгийг өгөхөд шаардлагатай мөнгөн дүнгээ холбогдох яам, тамгын газрын удирдлагад танилцуулсан уу. Нийгэмд хүлээлт үүсчихээд байна шүү дээ?
-Тэгэлгүй яахав. Манай газраас  32 тэрбум төгрөгтэй холбоотой бүх судалгааг хийж холбогдох яам, тамгын газарт нь хүргэсэн. Хариу ирээгүй байна.
-Хөрөнгө мөнгөний асуудлыг Сангийн яам дангаараа бус Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран шийддэг болсон. Энэ утгаараа өнгөрсөн онд төрсөн хүүхдүүдэд өгөх хувь хишгийн санхүүжилтийг шийдэж өгөөч гэж хандаж үзэв үү. Ямар арга хэмжээ авна гэсэн юм бол?
-Ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа. Хэрэгцээтэй тооцоо судалгааг нь Сангийн яам руу явуулсан.
-Тэгэхээр энэ ондоо хүүхдүүд мөнгөө авч чадах болов уу?
-Төсөвт шаардлагатай мөнгөн дүнг нь тусгасан учраас өгнө. Санхүүжилтээ л шийдчихвэл энэ ондоо эцэг, эхчүүд хүүхдийнхээ мөнгийг авна.
0 Сэтгэгдэл
500 aa aviya bi oyutan neg jil 500 aa avsan daraa jiliinhed ni 500 uguhuu bolichihson tegeed odoo yah hereg ve
Хамгийн их уншсан