Р.Чойномын мэндэлсний 90 жилийн ойг тэмдэглэнэ
IV улирлын НӨАТ-ын буцаалтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
ЗГ: Ерөнхий сайдын нэрэмжит шагналыг дэлхийн дуурийн шилдэг дуучин, Ардын жүжигчин Э.Амартүвшинд олгоно
ЗГ: Импортлох, экспортлох согтууруулах ундааны чанар, аюулгүй байдалд хяналт тавина
ЗГ: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын авто замыг есдүгээр сард ашиглалтад оруулахыг үүрэг болгов
ЗГ: Хөшигийн хөндийд оффисын зориулалттай барилга барьж, авто зогсоолыг өргөтгөнө
А.Баяр: Сар, шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор хязгаарлах эсэхийг иргэдээс асууя
Халиа тошин үүсэж, хөрсний ус ихээр гарсан 7 байршилд ажиллаж байна
НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Монголд айлчилж байна
Арматур, ган бөмбөлөг, ган бэлдцийг дотоодын үйлдвэрээс хангана
Марк Энтони тэрбумтны охинтой болздог болжээ
Сар гаруйнхны өмнө загвар өмсөгч найз бүсгүйгээсээ салсан дуучин Марк Энтони аль хэдийнэ шинэ хайр дурлалтай учирчээ. 44 настай дуучин “Topshop”-ийн өв залгамжлагч 21 настай бүсгүй Хлое Гринтэй болздог болжээ. Саяхан Марк Энтони шинэхэн найз бүсгүй болон хоёр ихэр хүүхдээ дагуулан Диснейлэндэд зугаалж яваад паппарацдын дуранд өртжээ. Марк Энтонигийн таван настай ихрүүд ээжтэйгээ хамт амьдарч байгаа ч аав нь тэдэнтэй байнга уулздаг юм. Тэрээр шинэ найз бүсгүйгээ аль хэдийнэ хүүхдүүддээ танилцуулаад амжжээ.

“Chloe” брэндийн гуталны загвар зохион бүтээдэг Хлое өсвөр наснаасаа Марк Энтони, Женнифер Лопез нартай танил байсан ч 23 насаар ах дуучинтай хайр сэтгэлийн холбоотой болно хэмээн санаагүй байсан биз ээ. Тэрээр Марк Энтонигийн том охин Арианагаас ердөө хоёр насаар л эгч учраас эцэг нь энэ дурлалыг хүлээн зөвшөөрөх болов уу хэмээн бага зэрэг эмээж байсан гэнэ. Гэвч Английн ихэс дээдсийн нэг, тэрбумтан Филипп охиныхоо дурлалын хүлээн зөвшөөрсөн бололтой.

2011 онд Женнифер Лопезоос дуулиантай салсан Марк Энтони өнгөрсөн жил гаруйн хугацаанд Венесуэлийн загвар өмсөгч Шэннонтой болзож байсан билээ.

0 Сэтгэгдэл