Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Робот ажиллагсадтай зоогийн газар

Хятадын зүүн хойд нутгийн Харбин хот бол аялал жуулчлалын томоохон төв. Энд жил бүр мөсөн баримлын олон улсын наадам болдог. Газар газрын барималчдын мөсөөр урласан, хэдхэн хоноон хайлаад үгүй болчих  гайхамшгийг үзэх гэж ирдэг жуулчдад бас нэг сонин зүйл нэмэгдсэн нь эндэхийн робот ажиллагсадтай зоогийн газар.

Энд хүрч очиход орох хаалганы дэргэдэх харуул-робот “Сайн байна уу, дэлхийн иргээн. Роботуудын зоогийн газарт тавтай морил” хэмээн мэндчилж угтана.

Дотор нь 20 робот-ажиллагсдын бэлтгэсэн гурилтай шөл, банш гэсэн сайхан хоолоор үйлчлүүлнэ. Тэдний зарим нь хоолоо хийж, зарим нь үйлчилж, хоол зөөнө.

Тэд бүгдээрээ өөр хоорондоо ялгаатай дүр төрхтэй.

Энд ирсэн үйлчлүүлэгч  амтат хоол идэхийн зэрэгцээ шинжлэх ухаан техникийн дэвшил нь хүний үйл ажиллагааг хэрхэн орлож болохыг үзэж сонирхдог.

Эндэхийн нэг “ажилчин” 31-47,5 мянган доллар гээд бодоход зоогийн газрын эзэн ресторанаа газраа ийм болгоход 790 мянган ам доллар зарцуулсан гэнэ. Энэ ажиллагсдын ажлыг зохиоон байгуулагч гэж хэдхэн хүн ажилладаг юм гэсэн.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан