Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Жастин Биберийн хамгийн муухай төрсөн өдөр
Жастин Бибер 19 насны төрсөн өдрөө Англид маш зугаатай хийнэ хэмээн төлөвлөж байгаагаа эртнээс зарлаж байсан ч эцэстээ “Хамгийн муухай төрсөн өдөр” гэж твитердэхэд хүрчээ. Үнэхээр ч тэрээр төрсөн өдрөөрөө хоёр ч таагүй явдалтай учирчээ. Хамгийн эхнийх нь тэрээр эзгүй байх үедээ өөрийн дотны найз Лил Твистэд үнэтэй машинаа түр хэрэглүүлэхээр зөвшөөрсөн ч өнөөх нь түүнийг бөөн торгуульд унагаж орхисон байна. Тэрээр найздаа “Fisker Karma” машинаа орхисон нь буруугаар эргэж, Лил Твист түүнийг нь унаж явахдаа замын хөдөлгөөн зөрчиж, цагдаад баригджээ. Асуудал үүгээр дууссангүй. Залуу одын спорт загварын машины цонх хар теннтэй байна гэсэн шалтгаанаар 100 мянган ам.долларын торгууль төлөх ёстой болжээ.
Америкаас ийм мэдээ дуулсны дараа Жастин найзуудтайгаа Лондоны “Cirque Du Soir” клубт төрсөн өдрийн партигаа хийхээр зочилсон боловч тун удалгүй гарч иржээ. Учир нь, түүний төрсөн өдрийн хүндтэй зочид болох шинэ найз охин Элла, жүжигчин Уилл Смитийн хүү Жэйден нар насанд хүрээгүй учраас клубт орж чадаагүй байна. Жастин энэ клубын байнгын үйлчлүүлэгч боловч түүний төрсөн өдрийн зочид хууль ёсоор заасан насанд хүрээгүй учир дотогш нэвтрүүлэхээс зохион байгуулагчид нь татгалзжээ. Энэ явдалд ихэд уурссан Жастин эцэст нь байрлаж байсан зочид буудал руугаа шинэ найз охинтойгоо хамт явсан байна. Жастинтай сүүлийн хэдэн өдрийн турш хамт байгаа Элла Пейж 17 настай бол, Жастины найзуудын нэг Жэйден Смит ердөө 14-тэй юм.


Тэрээр клуб руу ороод тун удалгүй гарч ирсэн юм.

Жастины шинэ найз охин Элла


Клубт орж чадаагүй Жастины "бяцхан" найзууд

Жастин Биберийн төрсөн өдөрт барьсан найзынх нь "бэлэг" - Фискер Карма


Ж.Биберт дандаа муу үлгэр дуурайл үзүүлдэг гэх Лил Твист. Тэр хоёр 5 жил найзалж байгаа юм.

Ж.Бибер төрсөн өдрийнхөө маргааш нь зочид буудлаас найз охинтойгоо гарч ирсэн юм.

sejgiin batsaan, dandaa bugtiij xulgain nudeer xarj yavdag, shine girl n bas xulgaich nudtei taarsan amitan
jaden iig helj bhad 19 hurch bga sain unshaach gene ehahaha
19 hurch bgaa geech sain harj unshaach
jaden ch goyo zaluu boloh shinjtei shuu dunguj 14tei bj
Жастин Бибер 19 насны төрсөн өдрөө Англид маш зугаатай хийнэ хэмээн төлөвлөж байгаагаа эртнээс зарлаж байсан ч эцэстээ “Хамгийн муухай төрсөн өдөр” гэж твитердэхэд хүрчээ. Үнэхээр ч тэрээр төрсөн өдрөөрөө хоёр ч таагүй явдалтай учирчээ. Хамгийн эхнийх нь тэрээр эзгүй байх үедээ өөрийн дотны найз Лил Твистэд үнэтэй машинаа түр хэрэглүүлэхээр зөвшөөрсөн ч өнөөх нь түүнийг бөөн торгуульд унагаж орхисон байна. Тэрээр найздаа “Fisker Karma” машинаа орхисон нь буруугаар эргэж, Лил Твист түүнийг нь унаж явахдаа замын хөдөлгөөн зөрчиж, цагдаад баригджээ. Асуудал үүгээр дууссангүй. Залуу одын спорт загварын машины цонх хар теннтэй байна гэсэн шалтгаанаар 100 мянган ам.долларын торгууль төлөх ёстой болжээ. Америкаас ийм мэдээ дуулсны дараа Жастин найзуудтайгаа Лондоны “Cirque Du Soir” клубт төрсөн өдрийн партигаа хийхээр зочилсон боловч тун удалгүй гарч иржээ. Учир нь, түүний төрсөн өдрийн хүндтэй зочид болох шинэ найз охин Элла, жүжигчин Уилл Смитийн хүү Жэйден нар насанд хүрээгүй учраас клубт орж чадаагүй байна. Жастин энэ клубын байнгын үйлчлүүлэгч боловч түүний төрсөн өдрийн зочид хууль ёсоор заасан насанд хүрээгүй учир дотогш нэвтрүүлэхээс зохион байгуулагчид нь татгалзжээ. Энэ явдалд ихэд уурссан Жастин эцэст нь байрлаж байсан зочид буудал руугаа шинэ найз охинтойгоо хамт явсан байна. Жастинтай сүүлийн хэдэн өдрийн турш хамт байгаа Элла Пейж 17 настай бол, Жастины найзуудын нэг Жэйден Смит ердөө 14-тэй юм.


Тэрээр клуб руу ороод тун удалгүй гарч ирсэн юм.

Жастины шинэ найз охин Элла


Клубт орж чадаагүй Жастины "бяцхан" найзууд

Жастин Биберийн төрсөн өдөрт барьсан найзынх нь "бэлэг" - Фискер Карма


Ж.Биберт дандаа муу үлгэр дуурайл үзүүлдэг гэх Лил Твист. Тэр хоёр 5 жил найзалж байгаа юм.

Ж.Бибер төрсөн өдрийнхөө маргааш нь зочид буудлаас найз охинтойгоо гарч ирсэн юм.

0 Сэтгэгдэл
hana
selenag yugaar orluulchiv da
2013.04.09
2013.03.05
2013.03.05
2013.03.05
2013.03.04
























