Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Доу Жонсын индекс рекорд тогтоож, хямрал цаашилсныг харууллаа
Нью-Йоркийн Доу Жонсын индекс бүх цаг үеийн хамгийн дээд рекордыг тогтоолоо. Өчигдрийн арилжаагаар Доу Жонсын индекс 14285-д хүрсэн нь дэлхийн эдийн засгийн хямралын өмнө буюу 2007 оны аравдугаар сард 14198 хүрч байснаас ч давсан үзүүлэлт юм. Тэгвэл Лондонгийн FTSE 100 индекс ч өчигдөр 6432-т хүрсэн нь 2008 оны нэгдүгээр сард рекорд тогтоож байснаас нь ч өндөр байгаа юм.
Ийнхүү хөрөнгийн зах зээлийн индекс сүүлийн хэдэн жилд байгаагүйгээр өсч, бүр хямралын өмнө үеийг ч давж гарсан нь хөрөнгө оруулагчид АНУ-ын болоод дэлхийн эдийн засагт итгэх итгэл нь сэргэж буйг харууллаа хэмээн шинжээчид үзэж байна. Хямралын ид үе буюу 2009 оны гуравдугаар сард Доу Жонсын индекс бүр 6550 хүртлээ уначихаад байсныг бодвол өдгөө хоёр дахин өссөн байна. FTSE Ч 2009 оны үзүүлэлтээс даруй 68 хувиар өсчихөөд байна гэсэн үг. 
Б.Сэвжидмаа 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан