Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
АНУ-ын онгоцонд халаасны тонгорог авч орохыг зөвшөөрөв
АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын газраас агаарын тээврийн журмаа бага зэрэг өөрчилж, халаасны жижиг тонгорог,  хутгыг нислэгт авч явахыг зөвшөөрдөг болжээ. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагаас хойш онгоцонд ийм жижиг хутга ч авч орохыг хориглодог болоод байсан. Тэгвэл ирэх сарын 25-наас эхлэн өргөнөөрөө зургаан см-ээс нарийхан, халаасны жижиг хутга, тонгоргийг онгоцонд авч орохыг зөвшөөрөх юм байна. Харин цаас зүсэгч, сахлын хутга, янз бүрийн иртэй хутгыг хориглосон хэвээр байгаа аж. Мөн дээрх өөрчлөлтөөр билльярдны цохиур, цанын таяг, хоккейн цохиурыг онгоцонд авч орохыг зөвшөөрчээ. Энэхүү өөрчлөлт зорчигчид болоод нисэх багийн гишүүдийг эрсдэлд оруулж мэдэх аюултай алхам боллоо хэмээн онгоцны үйлчлэгчид дургүйцэж байгаа гэнэ.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан