Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Афганд алга болсон орос цэргийг 33 жилийн дараа олов

Афганд 33 жилийн өмнө дайтаж яваад сураггүй болсон орос цэрэг амьд мэнд байгааг саяхан олжээ. Руслан Аушев хэмээх Узбекээс Зөвлөлтийн армид татагдан, Афганд байлдаж байсан энэ эр Шейх Абдулла гэдэг афган нэртэй болж, Херат хэмээх баруун мужид эм найруулан амьдардаг болсон байна. Тэрээр 1980 онд буюу Зөвлөлтийн цэрэг Афганд ороод удаагүй байхад шархдаж сураггүй болсон бөгөөд нутгийн иргэд түүний амийг аварч, сувилсан ажээ. Руслан Афганд бүр суурьшаад нутгийн иргэн мэт болсон байсан бөгөөд орос хэл ойлгож байгаа ч өөрөө ярихдаа тун муу болсон байна. Тэрээр нутгийн бүсгүйг эхнэрээ болгон суусан ч хань ижил нь нас барж, үр хүүхэдгүй хоцорч, одоо ганцаараа амьдардаг гэнэ.
Зөвлөлтийн арми Афганд байлдаж байх үеэр алга болсон 264 хүн байдгаас нь хагас нь оросууд юм байна. Дайн дууссанаас хойш эхний 10 жилд 29-ийг нь олоход тэдний 22 нь нутаг буцахыг хүссэн бол долоо нь Афганд үлдэхийг илүүд үзсэн гэнэ. Дээрх дайны үеэр Зөвлөлтийн 10 мянган цэрэг амь насаа алдсан юм.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл