Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Алга болсон хүүхдийн үхэл хятадуудыг донсолголоо
Өнгөрсөн даваа гаригт Хятадын Жилин мужийн Чанчун хотын нэгэн дэлгүүрийн гаднаас автомашин хулгайд алдагдсан. Машин дотор дөнгөж хоёр сартай нялх хүүхэд унтаж байх үед хулгайч авч одсон нь үртэй хүн бүрийн сэтгэлийг өвтгөсөн юм.  Машинтай хамт хулгайлагдсан хүүхдийг улс даяар эрэн хайх ажилд 3500 цагдаа дайчилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зар тараасан юм. Үүний дүнд машин хулгайлсан гэмт этгээд өчигдөр баригдсан байна. Хамгийн харамсалтай нь, гэмт хэрэгтэн хүүхдийн аминд хүрсэн гэдгээ хүлээсэн байна. Гэмт хэрэгтнийг Жоу Сижун гэдэг бөгөөд тэрээр машин хулгайлахдаа арын суудалд нь хүүхэд байгаа гэдгийг мэдээгүй гэнэ. Тэрээр гэмт хэргийн газраас нэлээд холдсоны дараа ард нь хүүхэд байгааг мэдээд, хоолойг нь багалзуурдаж аминд нь хүрээд, цасанд булж орхисон гэж мэдүүлсэн байна. Энэ мэдээ хүүгийн тухай сураг чимээ чагнаж байсан олныг цочроож, гэмт хэрэгтэнд ялын дээд хэмжээ оноохыг шаардаж байна. Энэ мэдээнд итгэж ядсан хятадууд олон нийтийн сүлжээ сайтаар харамсал гашуудал, уур бухимдлаа илэрхийлж, Sina Weibo-д гэхэд 400 мянган хүн сэтгэгдлээ бичсэн байна. Энэ явдлаас улбаалан хүний мөс чанар хаачсан бэ хэмээн хятадууд бие биеэсээ асууж, нийгмийн ёс суртахуундаа шүүмжлэлтэй хандаж байна.
Ийм явдал олныг эмзэглүүлж байхад хулгайлагдсан машиныг үйлдвэрлэсэн “Buick”-ийн Хятад дахь гэрээт борлуулагч хүүхдийн эцэг эхийг шүүмжилж “Манай машин GPS суулгаж болдог учир хэрэв хулгайлагдсан тохиолдолд гэмт хэрэгтнийг гарах газаргүй болгон түгжиж чаддаг. Харин хүүхдийн эцэг эх яагаад ийм аюулгүй системийг машиндаа суулгасангүй вэ” хэмээн рекламны чанартай мэдээлэл цацаж эхэлсэн нь олны эгдүүцлийг төрүүлж, бухимдсан хүмүүс “Buick” машиныг авахгүй байхыг онлайнаар уриалах болжээ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
энэ хужаанууд ингэнэ ээ
Piazdaaguud veee heleh ch ug alga
Хамгийн их уншсан