Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Уго Чавесыг сүүлчийн замд нь үдлээ

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавесыг өчигдөр сүүлчийн замд нь үдлээ. Латин Америкийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг асан түүнийг сүүлчийн замд нь үдэхээр дэлхийн 30 гаруй орны төрийн тэргүүн Каракаст хүрэлцэн ирсний дээр Венесуэлийн хоёр сая гаруй иргэн Ерөнхийлөгчтэйгээ салах ёс гүйцэтгэхээр хуран цугларсан юм. Түүнчлэн Уго Чавесын дотны анд нөхөр Шон Пенн, Жессе Жексон зэрэг алдартнууд Венесуэльд ирсэн байлаа.
У.Чавестай салах ёс гүйцэтгэх танхимд Кубын удирдагч Раул Кастро, Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад, Беларусийн төрийн тэргүүн Александр Лукашенко, Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес гээд У.Чавесын амьд ахуйдаа найзалж нөхөрлөж байсан удирдагч нөхөд нь ирсэн байв.

Харин ёслолын танхимын гадна талбайд Венесуэлийн жирийн ард иргэд хэдэн зуун мянгаараа дараалалд зогсч, удирдагчтайгаа салах ёс хийхээр бүхэл шөнөжин зогсоогоороо хүлээсэн байна. Энэ олон мянган хүн дотор удаан зогсч, бүгчимдсэнээс ухаан алдсан тохиолдол цөөнгүй гарч байсан учир түргэн тусламж бэлэн байдалд ажиллажээ. Ерөнхийлөгч агсныг дэмжигчид “Чавес амьд. Хувьсгал үргэлжилнэ” хэмээн дуу нэгтэй хашгирч байжээ.

У.Чавесыг сүүлчийн замд үдэх ёслол баасан гаригт гүйцэтгэсэн боловч занданшуулсан шарилыг нь дахин тав хоног Цэргийн академид ил байрлуулж, салах ёс гүйцэтгэх гэсэн венесуэльчуудыг хүлээн авах ажээ.

Ерөнхийлөгчтэйгөө салах ёс гүйцэтгэхээр венесуэльчүүд хэдэн цаг дараалалд зогссон юм.

У.Чавес чухам ямар өвчний улмаас нас нөгчсөн нь одоо хүртэл нууц байгаа ч тэрээр амьсгал хураахын өмнө амьсгалын хурц дутагдалд орж, улмаар комд орсон гэдэг мэдээллийг Засгийн газрын эх сурвалж өгчээ. Хорт хавдар түүний уушгинд хүртэл тархсан байжээ.

Кубын удидагч Раул Кастро У.Чавесын охинд эмгэнэл илэрхийлж байна.

Дараалалд хэдэн мянгаараа зогссон венесуэльчууд харьцангуй нам тайван, хүлээцтэй байлаа гэж хэвлэлүүд бичиж байна.

Олон цаг зогссоноос ухаан алдаж унах тохиолдол олонтаа гарч, яаралтай тусламжийн эмя нар бэлэн байдалд ажиллажээ.







Цэргийн академийн гадна Ерөнхийлөгч агсны ярилцлагын бичлэгийг дамжуулж байв.


Ираны Ерөнхийлөгч М.Ахмединежад У.Чавес хорвоог орхисноор өөрийнхөө талыг алдсан мэт санагдаж байна хэмээн Каракаст ирснийхээ дараа мэдэгдсэн юм. Тэрээр салах ёс гүйцэтгэх үеэр нулимс унагаж байсан юм.
Раул Кастро

Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес

Шон Пенн, Жессе Жексон

Гайтийн Ерөнхийлөгч өөрийн биеэр ирж, салах ёс хийжээ.

У.Чавесын амьд ахуйдаа өөрийн залгамжлагчаа хэмээн нэрлэсэн, түүний дотны найз, туслах асан Николас Мадуро оршуулах ёслолын дараа Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэхээр тангараг өргөсөн юм. Энэ явдлыг Венесуэлийн сөрөг хүчнийхэн хууль бус гэж эсэргүүцсэн ч Ерөнхийлөгчийн сонгууль явуулах ажил сунжирч магадгүй хэмээн үүрэг гүйцэтгэгчийг ийнхүү томилоод байна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан