Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Оросын жүжигчин Андрей Панин нас нөгчжээ

Оросын цуврал “Бригада” киноны эсрэг талын дүрээр нь бидний сайн мэдэх жүжигчин Андрей Панин энэ сарын 7-ны өдөр Москвагийн баруун өмнөд дүүрэгт байх байрандаа нас барсан байхыг нь олжээ. Тэрээр тархиндаа шархдан шалан дээрээ нас барсан байсан байна. Нэрт жүжигчин дөрөв хоног хэнд ч дуулдахгүй таг чиг алга болсны дараа найз нь сураглаж тэр байранд нь очтол хариу өгөхгүй байхаар нь цагдаагийнханд мэдэгдэж ийм байхыг нь олжээ. Жүжигчин тэр байрандаа тогтмол байдаггүй, ганцаар байхыг хүссэн үедээ л тэнд очдог гэж гэрийнхэн нь мэдэгдсэн байна. Тэр байртай нь хамгийн ойр дэлгүүрийн худалдагч бүсгүй жүжигчнийг “хамгийн сүүлд 6-нд орж ирээд хийжүүлсэн рашаан авсан. Бие нь тааруухан байдалтай, бүр гар нь салгалж байсан. Үүдний дэргэдэх хашлага дээр сууж байгаад рашаанаа уучихаад яваад өгсөн” гэж мэдүүлжээ.
Эмнэлгийнхэн, хуулийнхны урьдчилсан дүгнэлтээр жүжигчний биед гаднын ямар нэгэн халдлага болсон шинж байхгүй, тэрээр согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь халамцуудаа өндөр дээр гарч байгаад түүнээсээ унахдаа толгойгоороо юм мөргөж, цус алдсаны улмаас нас барсан байх гэж гараад байгаа юм байна. Тэгээд ч гэрээс нь ямар нэгэн эд зүйл алга болоогүй биеийн бусад хэсэгт нь шарх сорви, халдлагын ул мөр байхгүй байгаа юм байна.
sain jujigchin bsn yum.hairan nuh.um ma ni bad mi hum
tseverhen ajillasan allaga baina!!!

0 Сэтгэгдэл
aaa
@lucky tiim bn, yg allaga bhaa
2013.09.11
2013.03.10
2013.03.10