Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Бермудын гурвалжингийн дор, далайн гүнд аварга том хот байна
Канадын эрдэмтэд усан доорхи хайгуулынхаа явцад гүний хайгуулын роботын тусламжтайгаар Кубын эргээс холгүй, далайн ёроолд, өнөөх алдарт Бермудын гурвалжингийн дор аварга том хот байгааг, олж илрүүлсэн байна.
180 орчим метрийн гүнд байгаа эртний аварга хотыг лавтай 10 мянган жилийн өмнөх хот гэж таамаглаж байна. Живсэн энэ том хотын төвд сфинксийн хэд хэдэн баримал, дөрвөн ч том пирамид –цац суварга байгаагийн нэг нь шилэн хийцтэй юм байна. Өөр бас юуг илэрхийлсэн нь мэдэгдэхгүй хэд хэдэн баримал, байгууламж бий гэнэ.
Сэтгүүлч Луис Фернандесийн тэмдэглэснээр бол энэ хотыг хэдэн арван жилийн өмнө илрүүлсэн ч 1962 оны Кубын хямралаас болоод судалгааны ажлыг хойшлуулжээ. Энэ орчимд байж байгаад асар хүчтэй газар хөдлөл ч юм уу, далайн түвшний ус дээшлэх зэрэг гамшгийн улмаас живж үгүй болсон энэ аварга том хот нь Атлантидын домогтой холбоотой байх гэж судлаачид үзэж байна.
“Живсэн Атлантидын гэрч болсон энэ хот бол магадгүй хүн төрөлхтний түүхийг үндсээр нь өөрчилж мэдэх юм” гэж судлаачдын нэг нь хэлсэн байна.
ЗӨВ ШҮҮ
Канадын эрдэмтэд усан доорхи хайгуулынхаа явцад гүний хайгуулын роботын тусламжтайгаар Кубын эргээс холгүй, далайн ёроолд, өнөөх алдарт Бермудын гурвалжингийн дор аварга том хот байгааг, олж илрүүлсэн байна. 180 орчим метрийн гүнд байгаа эртний аварга хотыг лавтай 10 мянган жилийн өмнөх хот гэж таамаглаж байна. Живсэн энэ том хотын төвд сфинксийн хэд хэдэн баримал, дөрвөн ч том пирамид –цац суварга байгаагийн нэг нь шилэн хийцтэй юм байна. Өөр бас юуг илэрхийлсэн нь мэдэгдэхгүй хэд хэдэн баримал, байгууламж бий гэнэ.
Сэтгүүлч Луис Фернандесийн тэмдэглэснээр бол энэ хотыг хэдэн арван жилийн өмнө илрүүлсэн ч 1962 оны Кубын хямралаас болоод судалгааны ажлыг хойшлуулжээ. Энэ орчимд байж байгаад асар хүчтэй газар хөдлөл ч юм уу, далайн түвшний ус дээшлэх зэрэг гамшгийн улмаас живж үгүй болсон энэ аварга том хот нь Атлантидын домогтой холбоотой байх гэж судлаачид үзэж байна.
“Живсэн Атлантидын гэрч болсон энэ хот бол магадгүй хүн төрөлхтний түүхийг үндсээр нь өөрчилж мэдэх юм” гэж судлаачдын нэг нь хэлсэн байна.
0 Сэтгэгдэл
2015.08.21
























