Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
Зүй бусаар 138.9 мянган толгой мал хорогджээ
Энэ өвлийн цас зуднаар бод малын хорогдол өмнөх оны мөн үеэс 2.3 дахин их болжээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны хоёрдугаар сарын байдлаар хорогдсон бод малын тоо 77.9 мянга байсан бол энэ оны мөн үед 138.9 мянган толгой бод мал зүй бусаар хорогдсон байна. Үүнээс адуу 6.5 мянга, үхэр 13.9, тэмээ 142 толгой хорогджээ. Харин хонь 50.8 мянга хорогдсон нь нийт малын хорогдлын 36.6 хувийг эзэлж байгаа аж.

Тэгвэл энэ жилийн зуднаар хамгийн их хорогдсон мал ямаа болж таарах нь. Нийт малын хорогдлын 48.7 хувийг буюу 67.6 мянган толгой ямаа  хорогдсон гэсэн мэдээллийг Үндэсний  статистикийн хорооноос гаргасан байна.

Мал тооллого явагдсанаас хойш мөн чамгүй их мал хорогджээ. Тухайлбал,  Хөвсгөл аймагт оны эхэнд тоологдсон малын 0.7 хувь буюу 25.3 мянга, Завхан аймагт 1.0 хувь буюу 21.9 мянга, Архангай аймагт 0.4 хувь буюу 13.9 мянга, Говь-Алтай аймагт 0.6 хувь буюу 11.6 мянга, Увс аймагт 0.5 хувь буюу 10.2 мянга, Баянхонгор аймагт 0.4 хувь буюу 9.8 мянга, Сүхбаатар аймагт 0.3 хувь буюу 7.2 мянган толгой мал энэ оны эхний хоёр сард хорогджээ.
Дээрх аймгуудад хорогдсон малын дийлэнхийг буюу 71.9 хувийг эзэлж байгаа аж. Зүй бусаар хорогдсон малын тоо ийм байхад өвчнөөр хорогдсон мал 5.2 мянгад хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.1 мяган буюу 2.4 хувиар их байгаа юм байна.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан