Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Залуучууд намчирхахаа болих уу?
MZH sain bnaa ih olon ajil ornuulj bn hamgiin gol ni buh ehelsen ajiliinhaa etssiin ur dung l uzeh chuhal shu
Zaluus sn bnaa iim demi nam ntr yarij bhaar ajilaa hiij uls ornoo hogjuulehed l anhaarah heregtei
МЗХ, тус холбооны “Залуучуудын хууль, эрх зүйн хороо”-ноосөнөөдөр“Залуусаа аваръя, Хуулиа шинэчилж оролцъё” уриан дорхэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Уг хэвлэлийн бага хурлын үеэр зарим хуулийн төслүүдэд нэмэлт өөрчлөлт оруулах санал санаачлагыг тусгаж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Тухайлбал, “Улс төрийн намын тухай хууль”-д улс төрийн намын хатуу гишүүнчлэлээс татгалзах, (намчархдаг үзлийг таслан зогсооё), намын хатуу гишүүнчлэл гэх бус дэмжигч гишүүдтэй байх тогтолцоог дэмжих, улс төрийн нам дэргэдээ төрийн бус байгууллага байгуулах хэлбэрээр улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглох,сонгох, сонгогдох эрх, түүний хэрэгжилт, үр дүнгийн талаарнэмэлт өөрчлөлт оруулах, “Авлигатай тэмцэх тухай хууль”-нд зөвхөн авлига авсан субьектэд хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох талаар нэмэлт өөрчлөлт оруулах, мөн “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль”-ийн(шинэчилсэн найруулга) төсөлд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийгэмд хандсан /архи тамхи, мансууруулах бодис, хүний наймаа, авлига, гэмт хэргийн эсрэг, хотын соёл, нийтийн биеийн тамир, эрүүл амьдрах ухаан зэргийг дэмжих/ аливаа реклам сурталчилгаа, мэдээ мэдээллийг үнэ төлбөргүй цацах боломжийг олгох талаар нэмэлт өөрчлөлт оруулах саналыг дэвшүүлж байгаа гэдгээ мэдэгдсэн юм. Тэд энэхүү хуулийн төслийг энэ хаврын чуулгандУИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан өргөн барихаа мэдэгдлээ. Мөн тэд хаврын чуулган хүртэл бүх залуучуудын дунд болон залуучуудын байгууллагуудыг оролцуулж дээрх саналуудаар хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна.
0 Сэтгэгдэл
2013.03.12
2013.03.12
























