АТГ: Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөх ажиллагаа явуулж, гурван сэжигтнийг баривчиллаа
Л.Энх-Амгалан: V сарын 1-нээс эхлэн багш нар нэмэгдсэн цалингаасаа бүх төрлийн нэмэгдлээ тооцуулж авна
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо
Казахстанд ноос, ноолуур, арьс, шир, мах, махан бүтээгдэхүүн нийлүүлнэ
Монгол Улсын аварга цолны хүндэтгэлийн барилдаан болно
ГЕГ: 417 грамм метамфетаминыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүллээ
Эдийн засгийн нөхцөл байдал, учирч буй эрсдэлийн талаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ
ЗГ: “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулав
"Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно
Химийн хортой бодис илрүүлэн хурааж авчээ
Залуусаа сонирхлоороо нэгдэцгээе
МЗХ энэ жил өөрсдийн хүсэл сонирхлоор нэгдсэн залуучуудын нэгдэл клубуудыг дэмжиж, залуучуудад хүсэл сонирхлоор нэгдэх боломжийг олгож ажиллахаар болжээ. Санал бодлоо хэлэлцэх, дасгал сургуулилт хийх, асуудлыг хамтран шийдэх хүсэл сонирхлоороо нийлж байгуулсан клубуудыг бүртгэх, шинээр байгуулагдсан клубуудыг дэмжиж ажиллахын хүрээнд тэдэнд МЗХ-ны төв байрны хурлын танхим, заалыг ашиглаж нээлттэй үйл ажиллагаа явуулах боломжийг олгож байгаа юм байна. МЗХ-нд “Залуу эмэгтэйчүүдийн клуб”, “Залуу дугуйчин клуб”, “Залуу яруу найрагчдын клуб”, “Домборон хөгжмийн клуб”, “Залуу морин хуурчдын клуб”, “Номтой нөхөрлье клуб”, “Өглөөний хүн клуб” зэрэг 10 гаруй клубууд бүртгэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Энэ мэт байгуулагдсан байгаа мөн шинээр байгуулах гэж байгаа клубээ бүртгүүлэхийг тэд залуучууддаа уриалж байна. Клубын бүртгэлийг ирэх 04-р сарын 01 хүртэл хийж байгаа аж. Манай улсад маш олон клуб байдаг боловч өнөөг хүртэл тодорхой бүртгэлгүй байдаг бөгөөд энэ асуудлыг цэгцлэх залуусын хүсэл зорилгоороо нэгдэж, бие биенээсээ суралцаж хөгжихөд нөлөөлөх нэггарц нь клубын систем гэдгийг онцолж байгаа юм.
0 Сэтгэгдэл
























