Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Лайм Хемсворт Майлигаас хол, Австралид амарч байна
Холливудын залуу хосын нэг Майли Сайрус, Лайм Хемсворт хоёр салсан гэдэг мэдээлэл хэвлэлүүдээр тарсаар байгаа ч жүжигчин, дуучин бүсгүй сүйт залуутайгаа хэвийн харилцаатай байгаа, гэрлэх төлөвлөгөөнөөсөө буцаагүй хэмээн мэдэгдэж буй. Тэдний харилцаа хаашаа эргэсэн нь тодорхойгүй ч ямартай ч тэд одоохондоо тусдаа байхаар шийдсэн бололтой. Лайм Хемсворт төрөлх Австралидаа ирж, амарч байна. Тэрээр Сидней дэх гэртээ ирж, сүүлийн хэд хоног амарч зугаалахад цагаа зориулж байгаа аж. Магадгүй тэд хэсэг хугацаанд хол байж, цаашид хэрхэхээ бодож байгаа байх гэж ойр дотных нь эх сурвалж хэвлэлд ярьжээ. 2010 онд кинонд хамт тоглосноор бие биедээ дурласан залуу хос өнгөрсөн зун сүй тавьсан юм. Гэвч тэдний харилцаа Лайм Хемсворт жүжигчин Жэнвэри Жоунстой хэрхэн сээтэгнэж байсан тухай мэдээлэл хэвлэлээр цацагдсаны дараа ээдрээтэй болсон юм. Гэхдээ өөр эх сурвалжийн хэлснээр Майли байнга үдэшлэг цэнгүүнд явдаг, зугаацах дуртай нь сүйт залууд нь таалагдахгүй байсан учраас харилцаа нь хүйтэрсэн ч гэж тайлбарлаж байна.

0 Сэтгэгдэл