Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
ХАА-н биржид арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл олголоо
Санхүүгийн зохицуулах хороо “Хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн тусгай зөвшөөрлийн түр журам”-ыг батлаад байсан.  Журам батлагдсантай холбогдуулан хуулийн этгээдүүдээс ХАА-н бирж дээр арилжаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч дуусчээ.  Ингээд  ХАА-н биржид арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Хонгорын таван эрдэнийн хишиг”, “Лотус комэкс”,”МЭТУ”,“Өвөр таван эрдэнийн шим”, “Цэц инвест”, “Бадар хундага оргил”,“Мөрөн таван эрдэнэ” ХХК зэрэг долоон компанид олгожээ.  Тусгай зөвшөөрөл авсан брокерын компаниуд ХАА-н биржид гишүүнээр элссэнээр биржийн арилжаанд оролцох эрхтэй болох юм. “ХАА-н бирж” ХХК нь анхны арилжаагаа 2013 оны гуравдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан