Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ромын шинэ пап тодорлоо
Ватиканд чуулж байгаа католик шашны
кардиналуудын чуулган өчигдөр орой Ромын шинэ папаар Аргентины кардинал
76 настай Хорхе Марио Бергольог сонгосон байна. Шинэ папыг сонголоо
гэсэн дохио болж Ватикан дахь Сикстиний сүмийн орой дээрх яндангаар
цагаан утаа гарчээ. Дараа нь Гэгээн Петрийн сүмийн тагтан дээрээс
Францын кардинал Жан-Луи Торан латинаар «Annutio vobis gaudium magnum:
habemus Papam!» буюу “Бид шинэ паптай болсон баярт мэдээг та бүхэнд
дуулгая” хэмээн зарлажээ.
Шинэ пап өөртөө Францис гэдэг нэр авах юм байна. Ийнхүү католик шашны тэргүүнээр анх удаа Европын бус орны хүн тодорлоо. Харин тэрээр Францис хэмээх нэр авсан анхны пап учраас Францис I гэх ажээ. Ийнхүү шинэ папыг олон нийтэд зарласны дараа католик шашны шинэ тэргүүн тагтан дээр гарч ирж сүсэгтнүүдтэйгээ анх удаа мэндчилжээ.

Өмнөх пап лам XVI Бенедикттэй

Шинэ пап лам тодорсныг илтгэх цагаан утаа

Католик шашинтууд энэ мэдээг баяр хөөртэйгээр хүлээн авлаа.

Аргентинчууд эх орноос нь пап лам төрсөнд баярлан хөөрч байна.

Шинэ пап лам тодормогц Швейцарийн хамгаалагчид Ватиканд иржээ.

Пап лам агсан II Ион Павелын хамт

Католик шашинтнууд шинэ пап лам тодрохыг тэвчээртэйгээр хүлээж байв.
Ватиканд чуулж байгаа католик шашны
кардиналуудын чуулган өчигдөр орой Ромын шинэ папаар Аргентины кардинал
76 настай Хорхе Марио Бергольог сонгосон байна. Шинэ папыг сонголоо
гэсэн дохио болж Ватикан дахь Сикстиний сүмийн орой дээрх яндангаар
цагаан утаа гарчээ. Дараа нь Гэгээн Петрийн сүмийн тагтан дээрээс
Францын кардинал Жан-Луи Торан латинаар «Annutio vobis gaudium magnum:
habemus Papam!» буюу “Бид шинэ паптай болсон баярт мэдээг та бүхэнд
дуулгая” хэмээн зарлажээ. Шинэ пап өөртөө Францис гэдэг нэр авах юм байна. Ийнхүү католик шашны тэргүүнээр анх удаа Европын бус орны хүн тодорлоо. Харин тэрээр Францис хэмээх нэр авсан анхны пап учраас Францис I гэх ажээ. Ийнхүү шинэ папыг олон нийтэд зарласны дараа католик шашны шинэ тэргүүн тагтан дээр гарч ирж сүсэгтнүүдтэйгээ анх удаа мэндчилжээ.

0 Сэтгэгдэл