Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 100-300 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
ЦАГ ҮЕИЙН АСУУДЛААР ШУУРХАЙ ЦАХИМ ХУРАЛ ХИЙЖ, ҮҮРЭГ, ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
Математик, физик, хими, технологи, мэдээлэл зүй, орос хэлний багшийн эрэлт өндөр хэвээр байна
Монголын паратаеквондогийн үндэсний шигшээ баг “Айчи-Нагоя 2026” Азийн пара наадмыг зорилоо
Өсвөрийн аврагч-2026 улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдлаа
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
Аймаг, дүүргүүдэд “Залуучуудыг дэмжих лобби бүлэг” байгуулна
Монголын Залуучуудын Холбооноос санаачилан өнгөрсөн оны 05-р сард УИХ дахь “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг 43 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр, энэ оны 02-р сард НИТХ-ын дэргэдэх нийслэлийн “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр албан ёсоор байгуулсан билээ. Тэгвэл мөн МЗХ-ноос аймаг, дүүргүүдэд “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийг байгуулахаар болжээ. Энэхүү “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ийн зорилго нь аймаг, дүүргийн ИТХ түүний тэргүүлэгчдээс гарах хууль, тогтоол, шийдвэрүүдэдаймаг, дүүргийн залуучуудын нийтлэг эрх ашиг, дуу хоолойг хүргэх,“Монгол Улсын төрөөс залуучуудын талаар баримтлах бодлого”-ыг боловсруулах, батлуулах, УИХ-аар хэлэлцэгдэж байгаа хуулиудад залуучуудын саналыг тусгуулах зэрэг Монголын өсвөр үе, залуучуудын ирээдүйн төлөө бодлогын түвшинд хамтран ажиллах, түүнд залуучуудыг өөрсдийг нь татан оролцуулахад оршиж байгаа юм байна.Аливаа шийдвэр гаргахдаа залуучуудаа сонсдоггүй, гаргасан шийдвэрүүд нь залуучуудад нээлттэй хүрдэггүй учраас аймаг, дүүргүүдийнИТХ-аас гарч буй шийдвэр, тогтоолыг Монгол Улсын ирээдүй болсон залууст хүрэх, тэдний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх үүднээс энэхүү “Залуучуудыг дэмжих лобби бүлэг”-ээр дамжуулан хамтран ажиллахаар МЗХ зориж байгаа аж.


0 Сэтгэгдэл
























