Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
2020 онд Улаанбаатар метротой болох боломжтой гэж Жайка судалжээ
Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотод метро байгуулах судалгааны төслийн тухай танилцууллаа.

Япон улсын Жайка байгууллагын дэмжлэгтэйгээр Улаанбаатар хотыг метротой болгох судалгааны ажлыг эхлүүлсэн юм. Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд метрог нэвтүүлснээр, нийслэлийн тулгамдсан асуудал болсон замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулж, нийтийн тээврийн үйлчилгээ сайжрахаас гадна хотын хөгжилд маш чухал нөлөө үзүүлнэ гэдгийг тэрээр онцлон хэлсэн юм. Жайкагийн судалснаар хотын төв хэсгээр буюу баруун 4 замаас зүүн 4 зам хүртэл газар доогуур, харин  бусад хэсгээрээ ил явахаар “Улаанбаатар метро”-г байгуулах боломжтой юм байна. Мөн хотын төвийн зогсоолууд болон газар доогуур томоохон үйлчилгээний төв бүхий цолгцолбор барихаар төлөвжээ. Хөрөнгө оруулалтын судалгаанаас харахад Жайка болон бусад олон улсын байгууллагаас 600 сая ам доллар, Монгол улсаас 700 сая ам долларын хөрөнгө оруулалт хийж, нийтдээ 1,5 тэр бум ам долларын санхүүжилтээр Улаанбаатар метро төсоийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн тооцоо гарчээ.  Хэрвээ 2014 оноос барилгын ажлыг эхлүүлвэл 6 жилийн дараа гэхэд Улаанбаатар хот метротой болох бололцоотой юм байна. Метрогоор 1 цагт зорчих үйлчлүүлэгчдийн тоо 20 мянгаас дээш  байх ёстой бөгөөд урьдчилан тооцоолсноор "Улаанбаатар метро"-оор нэг удаа зорчихдоо 500-600 төгрөг төлж, ойролцоогоор 18 км замыг 30 минутанд туулах боломжтой гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, “Улаанбаатар метро” төслийн урдчилсан техник эдийн засгийн үндэслэлийг хийж танилцуулсан Жайкагийн төлөөлөгчдөд талархал илэрхийлээд энэ төслийг бодит ажил хэрэг болгохын тулд дараа дараагийн шаардлагатай алхамуудыг яаравчлан хийх хэрэгтэй гэлээ. Удирдлагын зөвлөлийн гишүүд “Улаанбаатар метро” төслийг НИТХ-ын нэгдсэн хуралдаанд өргөн барьж хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан