Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
АНУ-ын визийн хураамж нэмэгдэж магадгүй
Барак Обама олон арван тэрбум ам.долларын төсвийн таналт хийх тушаалд
гарын үсэг зурсан нь дэлхийн нийтийн хамарсан ихээхэн дуулиан тарьсан.
Энэ дуулианы хүрээнд төсөвт нэмэлт хөрөнгө төвлөрүүлэхээр заасан
зүйлсийг хэрэгжүүлэх шинэ салбаруудын эрэлд гараад байгаа юм. Алдарт
“Wall Street Journal” сэтгүүлийн бичсэнээр бол ойрын арван жилийн
хугацаанд шаардлагатай 10 тэрбум ам.доллараас багагүй хөрөнгийг хаанаас
гаргаж авах вэ гэдгийг АНУ-ын парламентын дээд танхим авч үзэх аж. Энэ
төсвийн зардлыг нөхөх хоёр арга зам хамгийн боломжтойд тооцогдоод байгаа
гэнэ. Нэгдүгээрт хилийн чанадаас нарийн мэргэжлийн, өндөр цалинтай
боловсон хүчин хөлслөн авч ажиллуулдаг компаниудын төлдөг визийн
төлбөрийн хэмжээг нэмнэ. Тухайлбал, алдарт “H-1B” хэлбэрийн визийн
төлбөр одоо 1,5 мянган ам.доллар байгаа бол сенатын гишүүд дэмжвэл 5,5
мянган ам.доллар хүртэл нэмж магадгүй болжээ. Гэхдээ үүнтэй зэрэгцэн ийм
төрлийн визийн хэмжээг илэрхий нэмэгдүүлэх арга хэмжээ авах аж.
Хоёр дахь арга нь АНУ-ын иргэн болох хүсэлтэй хууль бус цагаачдад ноогдууллдаг торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх. Обамагийн сонгуулийн өмнө кампанит ажлын гол сэдвийн нэг нь хууль бус цагаачлал байсан билээ. Обамагийн санал болгосны дагуу хангалттай олон жил Америкт амьдарсан, хууль зөрчиж байгаагүй, эрүүл мэндийн даатгал зэргийг төлдөг цагаачдыг иргэн болох асуудлыг хялбар болгохыг санал болгосон билээ. Ингэхдээ хууль бус амьдарч байсан болохоор тодорхой хэмжээний торгууль, татвар зэргийг төлөх ёстой болж таарсан юм.
Ямар ч байсан ойрын хугацаанд гадаадад байгаа АНУ-ын Элчийн сайдын яамдын визийн үнэ багагүй нэмэгдэх бололтой гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.

0 Сэтгэгдэл