Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Пап ламыг суудалд нь залах ёслолд 120 орны төлөөлөгч оролцоно
Католик шашны 266 дахь тэргүүн, пап ламаар сонгогдоод буй Франсис I-ийг суудалд нь залах ёслол маргааш болох гэж байна. Нэг сая гаруй сүсэгтэн олон цугларах энэхүү ёслолд оролцохоор дэлхийн 120 гаруй орны төрийн өндөр албан тушаалтан, зарим орны Ерөнхийлөгч ирээд байна. Юуны түрүүнд пап ламын эх нутаг Аргентинаас Ерөнхийлөгч Кристина Киршнер Ватиканд хүрэлцэн ирээд байна. Хэдийгээр пап ламыг Аргентиний сүм хийдийн тэргүүн хамба байх үед тэд хоорондоо таардаггүй, үг хэл, үзэл бодол илт зөрдөг байсан ч нутгаас нь төрөн гарсан пап ламд хамгийн түрүүнд хүндэтгэл үзүүлэхээр Кристина Киршнер түүнд бараалхсан юм. Ватиканд уулзсан нутаг нэгтнүүд зөвхөн шашны үйл хэрэг ярилцаагүй, Аргентиний хувьд тун чухал геополитикийн маргаантай байдаг Фолклэндийн арлын тухай ярилцсан байна.

Аргентиний Ерөнхийлөгч энэ маргаантай арлын асуудалд пап ламыг хөндлөнгөөс оролцож, өөрийн эх орондоо тус дэм үзүүлэхийг шуудхан хүссэн байна. Их Британи, Аргентиний аль аль нь өөрийн нутаг дэвсгэрээ гэж үздэг Фолклэндийн аралд Англи цэрэг зэвсгээ оруулахгүй байх тал дээр пап ламыг хүчин зүтгэхийг гуйснаа Кристина Киршнер хэлээд, тэдний яриа амжилттай болсон гэж мэдэгджээ. Гэвч пап лам олон улсын анхаарлыг татсан энэ асуудалд ямар байр сууринаас хандах нь одоогоор тодорхойгүй байна.Одоо тэрээр юуны өмнө пап ламын суудалд залрах ёслолоо гүйцээж, Ватиканд зочлон ирсэн олон орны зочид төлөөлөгчийг хүлээн авах гээд тун завгүй байгаа юм. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жое Байден, Италийн Ерөнхий сайд Марио Монти зэрэг томоохон зочид төлөөлөгчдөөс гадна Зимбабвейн Ерөнхийлөгч Роберт Мугабе,Тайванийн Ерөнхийлөгч Ма Инжу гээд ховор сонин гийчин ч Ватиканд иржээ.

Ватиканы гийчид Пап ламын зурагтай сувинер эрэлт ихтэй байна

0 Сэтгэгдэл