Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна АЖИЛ ЭРХЭЛЖ БАЙГАА ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЗАРИМ ШИМТГЭЛЭЭС ЧӨЛӨӨЛӨГДӨХ, НӨХӨН ТӨЛӨХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО С.Бямбацогт: Бид нэг л долоо хоног алдвал 11-р сарын 1-нээс цалин, тэтгэврээ нэмж чадахгүй нөхцөлд хүрнэ ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН СПОРТЫН НААДМААС МОНГОЛЫН БАГ ТАМИРЧИД 45 МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ "Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна Монголд анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ “Мэдрэлийн мэс заслын 7 хоног” үргэлжилж байна Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
“Шунхлай” компани шуналаасаа болж, зээлсэн мөнгөө хэд дахин нугалж төлнө
Шатахуун импортлогч компаниуд шатахууныхаа үнийг дураараа нэмж иргэдийн халаасыг уудалдаг гэдэг нь нэгэн жишээгээр батлагдав. Өнгөрсөн долоо хоногт “Шунхлай” компани шатахууны жижиглэнгийнхээ үнийг 50 төгрөгөөр нэмэгдүүлсэн ч төд удалгүй буцаасан. Энэ нь мэдээж үндэслэлгүй нэмсэн байсан болохоор тэр.

Уг нь, шатахууныхаа үнийг нэмэх хүсэлтээ шатахуун импортлогч “Магнай трейд”, “Шунхлай” компаниуд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлсэн аж. Гэвч өөрсдөө дур мэдэн түрүүлж үйлдэл хийсэн нь “Шунхлай”. Энэ үйлдэл нь эргээд тус компанийг хүнд байдалд оруулав. Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөгийн үлгэр энэ биз. Засгийн газраас шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой байлгах үүднээс шатахуун импортлогч компаниудад хөнгөлөлттэй буюу жилийн 3.8 хувийн хүүтэй зээл олгож Монголд хаана ч байхгүй нөхцөлтэйгөөр харж үзсэн. Энэ зээлээс 21 тэрбум төгрөгийг “Шунхлай” компани авсан юм. Магнай трейдтэй үгсэн хуйвалдаж, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчөөгүй ч нэгэнт байгуулсан гэрээнийхээ заалтыг зөрчсөн болохоор энэ мөнгийг эргүүлэн татах саналыг ШӨХТГ-аас Монгол банкны Ерөнхийлөгч Г.Золжаргалд албан бичгээр хүргүүлжээ. Ингэхдээ зээлүүлсэн мөнгөнийхөө хүүг 3.8 хувиар бус арилжааны банкнуудын зээлийн хүүгээр эргүүлэн татаж авах хүсэлтээ өгчээ. Юутай ч ШӨХТГ-ынхан тус компанид дорвитойхон хариуцлага тооцож, “гэнэтийн бэлэг барьлаа”. Тодорхой хэлбэл, дээрх 21 тэрбум төгрөгийн хүү бараг тав дахин өсөх нь. Харин авах эсэх нь “Монгол банк”-ны асуудал.

“Шунхлай” компанийнхны хувьд шатахуун импортлогч компаниуд алдагдалтай ажиллаж байна гэсэн тайлбар хэлсэн. Тэгвэл үүнд ШӨХТГ-ынхан тайлбар өгөхдөө, “Бид өнгөрсөн баасан гаригт нефть импортлогч компаниудтай уулзсан. Уулзалтаар шатахууны жижиглэнгийн үнийг өсгөхгүй байх асуудлыг ярьж тохиролцсон. Импортлогч компаниудын хувьд алдагдал хүлээхгүй, ашигтай ажиллаж байгаа. Ашиг бага байж болно. Гэхдээ энэ бол ашигтай бизнес. Өрсөлдөөний журмаар явах учиртай. Ашиггүй ажиллалаа гээд үнээ нэмбэл хуулийн дагуу дампууртал торгодог жижиг бусад улс оронд байдаг. Дампуурсан тохиолдолд өөр компаниуд орж ирнэ. Яагаад гэвэл энэ маш ашигтай бизнес болохоор тэр” гэсэн тайлбар өгөв.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
shunxlai n xelsen zorgoor n tolj amjix uu ain
Хамгийн их уншсан