Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Кэти Холмес хуульч болно гэв үү
Холливудын од Том Крузтэй зургаан жил амьдарсны эцэст хоёр тийшээ болсон жүжигчин Кэти Холмес амьдралдаа эргэлт хийхээр шийдсэн бололтой. Тэрээр өсвөр наснаасаа л жүжиглэж эхэлсэн боловч одоо мэргэжлээ солих талаар бодолцож байгаа гэнэ. Гэхдээ бүр хуульчаар ажиллах бодолтой байгаа аж. Тэрээр “Allure” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа  хуульч болох гэж байгаа тухай цуу яриа хэр үнэний ортой болохыг асуусан асуултад “Аав, ах хоёр маань хуульч. Тийм учраас би хуульч болж яагаад болохгүй гэж” хариулсан байна. 34 настай жүжигчин бүсгүй Нотре Дамын академийг 4,0 голч оноотой төгссөн, Колумбиагийн их сургуульд суралцах урилга авч байсан сурлага сайтай охин байсан юм. Тийм ч учраас хуулийн чиглэлээр суралцаж, огт өөр салбарт хүч үзэхэд чадахгүй гэх зүйл байхгүй гэж шар хэвлэлүүд шуугьж байна.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан