Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
3х3-ын цуврал тэмцээн Д.Сүхбаатарын талбайд өчигдөр эхэллээ
Боловсруулах үйлдвэрийн төслүүдийг эрчимжүүлэхээр БНХАУ-тай тохиролцов
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
“Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хүрээнд “Соёл-Эрдэнэ” хамтлагийн 55 жилийн ойн хүндэтгэлийн тоглолтыг зохион байгуулна
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Дархан аймгийн хэмжээнд 131,598 толгой малд шүлхий өвчний вакцинжуулалт хийгдэнэ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааны цэгүүд энэ сарын 30-ныг дуустал зохион байгуулна
Брэдли Купер англи модельтой болздог болжээ
“Hangover” киноны жүжигчин Брэдли Купер Английн загвар өмсөгч Суки Уотерхаустай болздог болсон гэнэ. Киноны ажлаар Бостонд түр ирээд байгаа Брэдли Купертэй уулзахаар Суки ирсэн бөгөөд хамтдаа гадуур зугаалж байгаад гэрэл зургийн дуранд өртсөн байна. Тэд сар гаруй өмнө ELLE сэтгүүлийн зохион байгуулсан нэгэн үдэшлэгийн үеэр дотно танилцаж, хамтдаа нэг машинд сууж явснаар хэвлэлийнхний анхааралд өртсөн юм. “Тэр үеэс хойш тэд байнга утсаар харилцаж, мессэж бичих болсон. Брэдли Купер Сукиг Америкт зочилж ирэхийг байнга урих болсон” хэмээн загвар өмсөгчийн нэгэн найз нь хэвлэлд ярьжээ.
Брэдли Куперийг өнгөрсөн онд хамтран тоглосон “Silver Linings Playbook” киноны жүжигчин Женнифер Лоренстой нэр холбох явдал сүүлийн хэдэн сарын турш хэвлэлээс салаагүй ч тэрээр үүнийг үгүйсгэж, “Би түүний аав байхаар насны хүн” хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэвч түүний болздог болсон Сукигийн хувьд Женнифер Лоренсоос бүр хоёр насаар дүү буюу 20-той юм. Харин Брэдли Купер өөрөө 38-тай билээ.




“Hangover” киноны жүжигчин Брэдли Купер Английн загвар өмсөгч Суки Уотерхаустай болздог болсон гэнэ. Киноны ажлаар Бостонд түр ирээд байгаа Брэдли Купертэй уулзахаар Суки ирсэн бөгөөд хамтдаа гадуур зугаалж байгаад гэрэл зургийн дуранд өртсөн байна. Тэд сар гаруй өмнө ELLE сэтгүүлийн зохион байгуулсан нэгэн үдэшлэгийн үеэр дотно танилцаж, хамтдаа нэг машинд сууж явснаар хэвлэлийнхний анхааралд өртсөн юм. “Тэр үеэс хойш тэд байнга утсаар харилцаж, мессэж бичих болсон. Брэдли Купер Сукиг Америкт зочилж ирэхийг байнга урих болсон” хэмээн загвар өмсөгчийн нэгэн найз нь хэвлэлд ярьжээ. Брэдли Куперийг өнгөрсөн онд хамтран тоглосон “Silver Linings Playbook” киноны жүжигчин Женнифер Лоренстой нэр холбох явдал сүүлийн хэдэн сарын турш хэвлэлээс салаагүй ч тэрээр үүнийг үгүйсгэж, “Би түүний аав байхаар насны хүн” хэмээн мэдэгдэж байсан билээ. Гэвч түүний болздог болсон Сукигийн хувьд Женнифер Лоренсоос бүр хоёр насаар дүү буюу 20-той юм. Харин Брэдли Купер өөрөө 38-тай билээ.




0 Сэтгэгдэл
























