Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Сэтгэл зүйн фитнесс гэж юу вэ?

Монголын Залуучуудын Холбооноос оюутан залуусын чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, мэдээ мэдээлэл олж авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Би Залуу хүн” цуврал лекцийн ээлжит лекц маргааш болох юм байна. Өнөөдөр нийгмийн салбар бүрт амжилттай ажиллаж байгаа лидерүүд амжилтад хүрсэн нууцаасаа хуваалцах “маш үнэтэй” лекцийг үнэ төлбөргүй авах боломжийг залуучууддаа МЗХ цуврал лекцээрээ дамжуулан хүргэж байгаа билээ. Тэгвэл энэхүү лекцийн энэ 7 хоногийн зочиноор сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал Б.Ууганцэцэг уригдаж “Сэтгэл зүйн фитнесс” сэдвээр лекц унших юм байна. МЗХ-ны Залуусын нээлттэй танхим оюутан залуучуудаар пиг дүүрч, хаалганы цаанаас ч гэсэн лекцийг сонсох гэсэн залуусын хөл хөдөлгөөн тасрахгүй байсан нь өмнөх “Оюун ухааны академи”-ийн захирал Х.Хатанбаатарын лекцэнд хүрэлцэн ирсэн залуучуудаас харагдсан. Лекцийг сонсоод гарсан залуучууд оюуны цангаагаа тайлж, дараа дараагийн цуврал лекцүүдэд суух, мэдээ мэдээлэл олж авах эрмэлзэлээр дүүрэн гарч байгаагаа хэлж байсан юм. Баасан гариг бүрийн 17.00 цагаас МЗХ-ны төв байрны залуучуудын нээлттэй танхимд болж байгаа энэхүү лекц 05-р сарын 03 хүртэл үргэлжлэх юм байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан