Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
30 жилийн өмнө цэцэглэж байсан хот усан дор оржээ

Аргентины өмнөд нутагт, нийслэл Буэнос-Айресаас холгүй ид цэцэглэж байсан амралтын сайхан хот Эпекуэн удаан үргэлжилсэн усан борооны улмаас живж усан дор ороод 30 жил болжээ. 1985 оны арваннэгдүгээр сарын 10-нд ус эргээсээ халин хот руу орж усны түвшин 10 метрт хүрч нутгийн 1500 оршин суугчийг орон гэргүй болгосон байна.

"Надад ердөө л нэг муур, нэг нохой үлдсэн, тэгээд хоёр хоног үерээс зугтааж гарсан даа" гэж нутгийн 48 настай иргэн Норму Берг хуучилж байна.
1980-аад оны эхээр 20 орчим мянган хүнтэй Эпекуэн аялал жуулчлалын нэртэй хот байжээ. Энд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг 280 орчим байгууллага ажиллаж байж. Бас давсны агуулга өндөртэй Лаго Эпекуэн нуур байгаад бүгд усан дор оржээ.

Харин 2009 онд усны түвшин арай бууж гамшигт нэрвэгдсэн хот ил гаран байдал сэргэх тийшээ хандаж байгаа ч энд ганцхан хүн оршин суудаг нь 81 настай Пабло Новак гэнэ. Харин кино зургийнхан хааяа ирж зураг авахад хамгийн тохиромжтой газар болжээ.

"Усанд автсаны дараах дөрөв таван жилд усны түвшин ер доошлоогүй, тэгэхээр хэн ч ирдэггүй байсан. Би л ганцаараа үлдэж өдөр өнгөрөөж байсан даа" гэж Новак ярьж байна.

0 Сэтгэгдэл