Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Маргааш дэлхийн цагт нэгдээрэй
Жил бүрийн гуравдугаар сарын 23-нд дэлхий нийтээрээ “дэлхийн цаг” хэмээх эко кампани зохион байгуулж, энэ өдрийн аль нэг цагт нь дэлхийн томоохон барилга байгууламжууд гэрэл цахилгаанаа унтраадаг уламжлалтай. Энэ нь улс орнуудын засгийн газар, аж ахуй эрхлэгчид, бизнесмэнүүд нэгэн дуугаар дэлхийн  дулааралтай чадлынхаа хэрээр тэмцэж байгаагаа илэрхийлж дуу хоолойгоо нэгтгэж байгаа хэрэг.
Дэлхий дахинд алдартай том барилга болох Сиднейн дуурийн театр, Сиднейн гүүр, Токиогийн цамхаг, Тайпей 101 цамхаг, Хятадын цагаан хэрэм,  Олимпын Шувууны үүр цэнгэлдэх хүрээлэн зэрэг байгууламжууд гэрлээ унтрааж нэгддэг юм.
Онгон зэрлэг байгалийг хамгаалах олон улсын сангаас зохион байгуулж 2007 онд Сиднейгээс эхэлсэн “Дэлхийн цаг” арга хэмжээ бол манай гариг дээр болдог хүн төрөлхтний түүхэн дэх олон улсыг хамгийн өргөн хамарсан ажиллагаа юм. Өнгөрсөн 2012 онд гэхэд л дэлхийн 150 орны 7000 орчим хотын 1,5 тэрбум хүн гэрлээ унтрааж хамрагдсан юм.

Ц.Хас
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан