“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛОХ БЭЛТГЭЛ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
Амьдрах орчны доройтол, агнуурын золиос болсноор хулангийн тоо толгой эрс буурчээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
“Цаатан фестиваль” 7 дугаар сарын 6-7-нд болно
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ЦЭГИЙГ ХЭНТИЙ, ДОРНОД АЙМАГТ НЭЭЛЭЭ
“ЦУСНЫ ДАРАЛТ ИХСЭЛТИЙН АЯН” ЗАВХАН АЙМАГТ ӨРНӨЖ БАЙНА
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна
Э.Цэрэнцоодол: 2026 оны шалгалтад улс даяар 55 төвд 3,500 орчим багш, албан хаагч хянагчаар ажиллана
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа
БАЙГАЛЬ ХАМГААЛАХ ХАМГИЙН ЭРТНИЙ ХУУЛЬ ЦААЗААС
Манай ард түмэн байгаль орчноо хамгаалах талаар олон зууны баялаг уламжлалтай. Энэ нь малчин удмын монголчуудын оршсоор ирсэн газар нутаг, цаг уур, мал аж ахуйн онцлогтой холбоотой юм. Иймээс байгаль хамгаалах нэг өвөрмөц хэлбэр бол эрт дээр үеэс уул, ус, ой модоо дархлан тахиж ирсэн явдал юм. МЭӨ III зууны үед Хүннүүчүүд Отгонтэнгэр уулыг тахиж зун, намрын цагт их тайлган хийдэг байсан байна.
Монголчууд байгалийн баялаг, түүний ашиг шимийн тухай хуульчлан хамгаалах явдал одоо мэдэгдэж байгаагаар 800 орчим жилийн түүхтэй юм. Тухайлбал “Их засаг” хэмээх хуулиас эхлэлтэй гэж үздэг. Уг хуульд зааснаар усыг ямар нэг хэмжээгээр бохирдуулахад хатуу ял оноож байжээ.
Өлзийт хааны үед гаргасан хууль цаазын бичигт (1294 он) “......хавар болоход хамгийн урьд мод тарьж суулгах хэрэгтэй. Модыг зүй бус огтолж үл болно. Зөрчигчдийг хууль ёсоор ялласугай” гэсэн байдаг. Мөн XVI зууны хоёрдугаар хагасын “Зургаан хошууны хууль цааз”-ын бичигт “......ус буртаглахад морь, үхэр хоёр ав. Үзсэн гэрч үхэр ав” гэж заасан байна. Түүнээс хойшхи үеийн “Халх журам” цаазын бичигт “....мэдэж байж шоглож ус буртаглаваас шүдлэн морь, үхэр хоёрыг ав, үзсэн гэрчид үхэр өг” гэжээ.
Ан амьтны талаар 1640 оны “Их цааз” бичигт ”.....ангир, болжмор албал морь ав, булга, үнэг, хэрэм, хярс албал ихээс нь гунж, багаас нь хонь ав” гэж заажээ. Мөн “...түймэр алдсан хүнийг хэн үзсэн хүн нэг морь ав” гэж заасан байдаг байна. Иймээс байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах талаар хамгийн эрт хууль цааз гарган мөрдсөөр ирсэн ард түмэн бол монголчууд юм.

Түүхийн баримтын төв
архивч Г.Ганзул
архивч Г.Ганзул
0 Сэтгэгдэл