Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! НИТХ дахь Ардчилсан намын бүлэг: Нийслэлийн төсвийн тодотгол, санхүүжилтийг хариуцлагатай нь хамт хэлэлцэх шаардлагатай Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа гэв Монгол Улс Дэлхийн дижитал ба хиймэл оюуны өрсөлдөх чадварын үнэлгээгээр 70 орноос 67-д эрэмбэлэгдлээ
Макро эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх Ерөнхий сайдын албан даалгавар гарлаа

Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний Ерөнхий сайдын Албан даалгавар гаргахаар тогтлоо.Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны үеэр Макро эдийн засгийн өсөлтийг хадгалж, өрхийн бодит орлогыг нэмэгдүүлэх цэгцрэх 300 хоногийн ажлын төлөвлөгөөний хавсралтад багтсан ажлуудыг хариуцан хэрэгжүүлж бодит үр дүн гарган ажиллахыг, Засгийн газрын гишүүд, холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.Албан даалгаврын жагсаалтад багтсан эдгээр арга хэмжээ бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллага судалгаа хийж дүгнэлтийг нь гаргаад зөвлөмж болгосон асуудлууд. Тэндээс гаргасан зөвлөмжийг үндэслэн сайд нарт үүрэг даалгавар өгч буйгаа Засгийн газрын тэргүүн тэмдэглээд яам бүрд хариуцан хэрэгжүүлэх бодитой ажлуудын жагсаалт гарсан. Төсөв мөнгө зарцуулахгүйгээр хийх боломжтой гэдгийг онцоллоо.Тухайлбал, аймгуудад төр, хувийн хэвшлийн түншлэлийн төсөл бие даан хэрэгжүүлэх эрх олгох, 120 зөвшөөрлийг мэргэжлийн нэгдсэн холбоодод шилжүүлэх, Зөвшөөрлийн хугацааг шууд сунгадаг автомат тогтолцоонд шилжих асуудлыг судалж Засгийн газрын хуралдаан танилцуулахыг Эдийн засаг, хөгжлийн сайдад үүрэг болголоо. Энэ шийдвэр ажил хэрэг болсноор Орон нутагт дэд бүтцийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, ажлын байр бий болно, Зөвшөөрлийн хугацаа 3-5 дахин богиносож, бизнесийн орчин сайжирна гэж үзэж байна.Сангийн яам гадаадын банкны салбарыг дотоодын зах зээлд нэвтрүүлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, арилжааны банкуудтай хамтран ЖДҮ-д зориулсан эргэлтийн хөрөнгийн зээлийн тусгай шугамыг бага хүүтэй нээх, хэрэглээний зээлийн эзлэх хувийг 40 хувь хүртэл бууруулж, үйлдвэрлэлийн зээлд шилжүүлэх, Хувийн хэвшлийн ажилтнуудын сургалтын зардлыг татвараас хасах, аймгийн төсвийн зарлагын дээд хязгаарыг орон нутгийн онцлогт тохируулан уян хатан болгож, бие даасан шийдвэр гаргах боломжийг нэмэгдүүлэх асуудлыг судлан хэрэгжүүлэх нь зүйтэй гэлээ.Энэчлэн яам бүрд хариуцан ажиллах 100 гаруй шийдвэрийн жагсаалт бүхий албан даалгавар гаргаснаа Ерөнхий сайд танилцуулж, албан даалгаврын явц, үр дүнг ЗГХЭГ-т сар бүр тайлагнахыг хатуу анхаарууллаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан