Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Шувууны хамгийн том үүр

Шувуу бол нэгэн төрлийн уран барилгач гэж болно. Тэрээр энд тэндээс олж цуглуулсан модны мөчир, өөр бас бус зүйлээр ямар нарийн гоёмсог үүр оромж барьдаг билээ. Манай гараг дээрх шувууны хамгийн том  үүр Өмнөд африкийн Калахарийн цөлд холбооны шугамын шон дээр байдаг юм байна.  Апингоос холгүй байх энэ шонгууд үндсэндээ бүхэлдээ шувууны барьсан энэ тансаг үүрээр хучигдсан гэж хэлж болно. Уг нь шувууд модон дээр ерийн л нэг жижгэвтэр үүр барьдаг. Гэтэл энэ шувуу цөлийн шонгийн мод сонгож авсан төдийгүй асар том үүр барьсан нь энэ модыг бусдаас ялгаруулж, бүр байгалийн нэгэн үзэсгэлэн болгосон  байна. Ажиглаад байвал энэ үүр орчин үеийн олон өрөөтэй байр шиг хэдэн давхар бололтой. Хамгийн гадуурх хэсэгт нь нарнаас хамгаалж байдаг бол хамгийн дотуурх хэсэгтээ унтацгаадаг. Цөлд шөнөдөө их хүйтэн байдгаас шувууд үүрээ ийм зориулалттай хийсэн аж.





0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан