Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Ширүүн хэлэлцээрийн эцэст Кипрт 10 тэрбум ам.долларын зээл олгохоор боллоо
Евро бүсийн Сангийн сайд нар хуралдаад Кипр улсад 10 тэрбум ам.долларын зээл олгохоор тохиролцжээ. Хэрэв тус улсын банкуудад өнөөдрийн дотор мөнгөний асуудлыг нь шийдэж өгөхгүй бол дампуурахдаа тулаад байсан юм. Ямартай ч, зээл олгохоор болсноор Киприйн эдийн засагт үүсээд байсан тодорхойгүй байдал төгсгөл болно гэж Евро бүсийн Сангийн сайд нарын Еврогруппийн Ерөнхийлөгч Жероен Дижсселблом мэдэгдлээ.
Кипрт өгөхөөр болсон 10 тэрбумын зээлийн дагалдах нөхцөл өмнө нь санал болгож байсан 12 тэрбумын зээлээс харьцангуй өөр юм. Өмнөх зээлийн нөхцлөөр Киприйн банкны салбарыг бүхэлд нь хамарч, асуудлыг нь шийдэх байсан бол энэ удаагийн зээл зөвхөн санхүүгийн хүнд бэрхшээлд орсон хоёр банкинд л хамаарах юм.
Киприйн Ерөнхийлөгч энэ зээлийг авах гэж Европын төв банк, Олон улсын валютын сан, Европын холбооны удирдагчидтай тун хэцүү хэлэлцээрт орсон гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. Хэлэлцээрийн уур амьсгал зарим үед хурцдаж, Ерөнхийлөгч Никос Анастасиадес Европын холбооны төлөөлөгчдөд “Та нар намайг огцруулахыг хүсээ юу. Би та нарт нэг санал тавилаа. Зөвшөөрсөнгүй. Дахин өөр санал тавилаа. Бас л зөвшөөрсөнгүй. Та нар надаас өөр юу хүсээ вэ” хэмээн асуусан гэх.
Одоогоор Киприйн банз санхүүгийн нөхцөл байдал сайнгүй хэвээр л байна. Хадгаламж эзэмшигчид мөнгөө их хэмжээгээр татан авахаас сэргийлж,бэлэн мөнгөний машинаас нэг өдөр авах мөнгөний хэмжээг 120 еврогоор хязгаарлаж байна.

Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан