Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
"Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
“Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
“Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ
Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь
Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа
НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Интернэтийн тусламжтай хийх бас нэгэн бизнес
Сүүлийн үед од төрүүлэх хөгжмийн нэвтрүүлгүүд борооны дараах мөөг шиг л ар араасаа гарч ирсэн. Ердөө гурван сая хүнтэй манай улсад телевизийн суваг болгон байсхийгээд л хорь гучаар нь дуучин од төрүүлж өгдөг болсон. Мэдээж ингэж олон од төрүүлнэ гэдэг өөрөө асар том бизнес. Олон ивээн тэтгэгчийн мөнгө, түрүүлсэн дуучдаа продюсерлэн тоглолт зохион байгуулна, фэнүүдэд нь диск бичлэгийг нь зарна гээд мөнгө олох боломж арвин. Гурван зуун сая хүнтэй Америкт ч дуучин од төрүүлдэг нэвтрүүлэг асар олон байх нь гарцаагүй. Ингэхдээ Америкийн продюсерууд, дуу бичлэгийн компаниуд сүүлийн үед интернэтээр дамжуулан хийдэг нэгэн бизнес үйлчилгээг маш ихээр захиалж авдаг болсныг сонирхуулж байна.
Энэ бол “Next Big Sound” компанийн https://www.nextsound.com/ сайтаараа дамжуулан явуулдаг үйлчилгээ. Энэ компани нь интернэт хэрэглэгч нь хэний ямар дууг, хэдийд, яаж сонсч байгаа, сонсмоор байгааг судлаад мэдээллээ хөгжмийн бизнест хүч үзэж байгаа олон арван мянган хүнд худалддаг.
Орчин үеийн хэрэглэгч жишээлэхэд Жастин Тимберлейкийн дууг сонсох болохоор яадаг вэ?
Тэд эхлээд Тиберлейкийн дууны жагсаалт байдаг “Spotify”-г нээнэ. Дараа нь “Twitter” дээрх хуудсаар нь ороод хамгийн сүүлд ямар дуу шинээр гарсныг үзээд, “YouTube”-д буй клипийг нь сонирхон, “Facebook”-т нь орно.
Тэгэхээр “Next Big Sound” нь энэ бүхний мониторингийг хийнэ. Өөрөөр хэлбэл энэ бүх сайт дээр дарсан лайк, эерэг ба сөрөг сэтгэгдэл, сайтаас бичлэгийг нь хуулсан тоо гэх мэтийг нь нэг хүснэгтэнд багтаан харуулдаг. Дараа нь энэ бүх мэдээгээ дуучныг төлөөлсөн продюсер, дуу бичлэгийн студийн менежер зэрэг хүмүүст сарын 20 ам.доллараар тогтмол харах, хянах эрхтэйгээр зарна.
Нэг од нь жаргаж байхад нөгөө од нь мандаж байдаг, нэрд гарсан нэг дуучны цаана нэрд гарах боломжтой арав, хорин дуучин байдгаараа энэ бизнес онцлог. Ийм байхад судалгаагаар Америкт нэг дуучныг нээж, нэрд гаргахад 4,5 тэрбум ам.доллар зардаг. Харин “Next Big Sound”-ын санал болгож байгаа үйлчилгээг ашиглавал од болох боломжтой хүнийг тодруулахдаа гаргадаг зарим алдаанаас зайлсхийх, цаашлаад асар их мөнгө хэмнэх боломжтой гэнэ. Жишээлэхэд, сарын дотор “Facebook”-т 20 мянгаас 50 мянган лайк цуглуулж чадсан дуучин нь эцэстээ сая дагагчтай болох магадлалаар бусдаас дөрөв дахин өндөр. Улмаар энэ мэт өгөгдлүүдийн тусламжтайгаар “Next Big Sound” нь цомгуудын борлуулалтын хэмжээг 20 хувийн дуучдын нэрд гарахыг 85 хувийн баталгаатайгаар урьдчилан хэлж чаддаг болжээ. Энэ бол дуу бичлэгийн студиудэд асар их тусламж болж байгаа хэрэг.
Ийм байтал дуу бичлэгийн студийн менежерүүд анхандаа энэ компанийн мэдээллийг тоохгүй байжээ. Гэвч компанийг үндэслэгч Уайт нь өөрийн мэдээллийг баталгаатай гэдгийг итгүүлж, дуу бичлэгийн хамгийн том хоёр компанитай хэдэн арван сая ам.доллараар яригдах гэрээ байгуулж чадсан байна.
Амжилтанд хүрэх магадлал, дуу ба цомгийн нэрд гарах ба борлогдох хувийг урьдчилсан таамгаас гадна ямар хот, дүүрэг, мужид ямар дуучны дууг сонсох дуртай байгааг гаргаж ирдэг. Ингэснээрээ аялан тоглолтын төлөвлөлтийг ихээхэн хөнгөвчилж өгдөг байна. Эхлээд удаагүй байгаа энэ бизнес цаашдаа улам ч газар авах нь гарцаагүй. Манайх ч гэсэн үүнээс жишээ аваад туршаад үзэж яагаад болохгүй гэж?

0 Сэтгэгдэл