Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Франц өндөр татвараас болж 60 мянган саятнаа, нэг сая ажлын байраа алджээ
Франц бол хувь хүний орлогын албан татвараар, тэр дундаа баячуудад ногдуулдаг татварын хэмжээгээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг. Энэ нь улсын төсвийн орлогыг бүрдүүлэхэд чухал үүрэгтэй ч өндөр татвараас болоод Франц орон баян чинээлэг иргэдээ гадагш алдаж, тэднийг дагаад бий болох байсан ажлын байрны боломжийг ч үгүй хийж байгааг тоо баримт харуулж байна. Бүх орлогынх нь 75 хувийг татвар нэрээр хураан авдаг улсынхаа хахир хатуу системээс зугтааж Францын 60 гаруй мянган бизнесмэн, хөрөнгө чинээтэй хүмүүс сүүлийн 20 жилд гадаад оронд цагаачилж, иргэншлээ сольжээ.  Тэдгээр хүмүүс тус бүртээ хамгийн багадаа л гэхэд 16 хүн цалинжуулдаг бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч, ажил хэрэгч хүмүүс байсан юм. Одоо хэрэгжиж буй хуулиар нэг сая еврогоос дээш орлоготой хэн боловч 75 хувийг нь улсдаа тушаах ёстой. Жишээлбэл, нэг сая еврогийн орлоготой хүн байлаа гэхэд 850 мянган еврог нь өчиггүй татварт өгөх ёстой юм. Үүнээс болж Францын алдарт жүжигчин Жерард Депардьегээс эхлээд нэгэн цагт тус улсын хамгийн баян хүн гэгдэж байсан Бернард Арнолт гээд саятан, тэрбумтнууд шил шилээ даран эх орноо орхиж, бизнесийн үйл ажиллагаагаа өөр улсуудад шилжүүлсэн билээ.   Хэрэв тэдэн шиг үйлдвэрлэгч, ажил хэрэгч хүмүүс эх орондоо үлдсэн бол нэг сая гаруй хүнийг ажилтай,  орлоготой байлгах байсан гэж эдийн засагчид тооцож байна.  Саятнуудын шилжилтийг дагаад тэдний эзэмшиж байсан үл хөдлөх хөрөнгийн худалдаа илт нэмэгдэж, үнэтэй орон сууцнууд хоосорч байхад Лондонд эсрэгээр франц эзэнтэй байрнууд олширсоор байгаа аж. Энэ оны эхний гурван сард гэхэд таван сая фунтээс дээш үнэтэй орон байрыг худалдан авч байгаа францчуудын тоо 30 хувиар нэмэгдсэн байна. Энэ байдлыг аль хэдийнэ олж анзаарсан Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерун “Хэрвээ Франц 75 хувийн татвараа авсаар байх юм бол бид улаан хивсээ дэвсээд л Францын бизнесмэнүүдийг угтах болно. Тэд Британид татвараа төлж, манай эрүүл мэнд, боловсролын салбарыг тэтгэх болно” хэмээн мэдэгдсэн юм. Энэ мэдэгдэл Францын эрх баригчдыг хилэгнүүлж, Д.Камерун согтуу байсан бололтой гэсэн үг унагаж байсан ч Британийн Ерөнхий сайдын хэлсэн үг үнэн байсан юм.
Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан