Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
АНУ-ын нууц албыг анх удаа эмэгтэй хүн удирдахаар боллоо
АНУ-ын Нууц албаны даргаар анх удаа эмэгтэй хүн томилогджээ. Нууц албаны ажлын албаны даргаар ажиллаж байсан Жулия Пирсон энэ тушаалд томилогдсон байна. Нууц албаны өмнөх дарга Марк Сулливан өнгөрсөн сард тэтгэвэртээ гарахаа мэдэгдсэн юм.
АНУ-ын нууц алба Ерөнхийлөгч болон түүний гэр бүлийг хамгаалахаас гадна санхүү, эдийн засгийн холбогдолтой хэргийг шалгадаг. Өнгөрсөн онд тус албаны бие хамгаалагчид Ерөнхийлөгчийн айлчлалаар явж, үүрэг гүйцэтгэж байхдаа тэндэхийн биеэ үнэлэгчидтэй холбогдсон нь илэрч, нэлээд дуулиан шуугиан болсон билээ. Тиймээс шинэ даргын өмнө Нууц албаны энэ сэвтсэн нэр хүндийг сэргээх үүрэг ногдож байна.
Жулия Пирсон Флоридагаас гаралтай, 1983 оноос нууц албанд ажиллаж эхэлсэн туршлагатай гэнэ. Тэрээр 1988 оноос Ерөнхийлөгчийг хамгаалах хэлтэст дөрвөн жил  ажиллаж байсан аж.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан