Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Нью-Йоркийн авто шоунаас таны авч болох хөлгүүд

Гуравдугаар сарын 27-ноос энэ сарын 7-ныг хүртэл Нью-Йоркийн авто шоу болж байгаа билээ. Энэ бол хамгийн алдартай, хамгийн олон хүнийг цуглуулдаг, хамгийн хуучны шоу билээ.  Мэдээж, автомашин үйлдвэрлэгчид АНУ-ын хэрэглэгчдэд зориулж худалдаалах хамгийн боломжтой бас тансаг гэснээ энэ удаагийн шоунд авчирчээ. Та бүхэндээ энэхүү шоуны  хэрэглээнд ашиглах хамгийн боломжтой автомашины талаар сонирхуулж байна. Шоуны шилдгээр Volkswagen Golf 7 шалгарсан гэнэ. 66 шинжээчээс бүрдсэн шүүгчид  2013 оны спорт машинаар Porsche Boxster, шилдэг дизайнтай машинаар Jaguar F-Type,  хамгийн экологид ээлтэй машинаар Tesla Model S загварыг нэрлэсэн байна.

Toyota Highlander

Шинэ загвар нь судлаа нэмж гурван эгнээ болгожээ. Мөн багажны хэмжээ ч 34 хувиар нэмэгдсэн байна. Хоёр бензин хөдөлгүүртэй төдийгүй 2,7 литр ба 3,5 литр юм байна. Харин хүчний хувьд 283 морины хүчтэй.  АНУ-ын зах зээл 2014 оны эхээр гаргахаар төлөвлөөд байгаа гэнэ.


Kia Soul

Солонгосын энэхүү суудлын тэрэг нь мөн л багтаамжийн хувьд том болсон байгаа юм. Харин өмнөх загвараа бодвол урд купер нь бага зэрэг өөрчлөгдсөн төдийгүй радиаторын шинэ тор, халаах хөргөх системийн хувьд мөн өөрчлөлт орсон гэнэ. Цахилгаан болон бензин хөдөлгүүртэй. Цахилгаан нь 1,6 бол шатахуун нь 2,0 моторын багтаамжтай.


Range Rover Sport

Зохион бүтээгчид болон тус компанийн тайлбарласнаар “ хамгийн хурдан, найдвартай, маневр сайтай” машин бол энэ. Гурван эгнээ суудалтай. Шатахуун болоод дизель хөдөлгүүртэй. Моторын багтаамж нь 2. 2013оны намраас худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа юм байна.


Jeep Cherokee

 Илүү спортлог загвартай. Урд гэрлийн хувьд өвөрмөц шийдэлтэй.  Мөн 2,4 болон 3,2 багтаамжтай шатахуун хөдөлгүүртэйгээр үйлдвэрлэж эхэлсэн. Ар талаа бүрэн удирдаж харах камер, багажных нь хаалганы загвар шинэчлэгдсэн гэх зэргээр өмнөх загвараасаа давуу талтай хэмээн тайлбарлаж байгаа аж.


Chevrolet Camaro

Америкийн спорт машин сонирхогчдод зориулан үйлдвэрлэж байгаа энэ машин нь гурав дах удаагийн сайжруулсан загвар. 505 морины хүчин чадалтай 7 милитрийн хөдөлгүүртэй.  Америкийн зах зээлд 2014 оноос эхлэн гарах нь.


Dodge Durango

Энэхүү шинэ загвар нь найман хүний суудалтай, зорчигчийнхоо тав тухыг дээд зэргээр хангасанаараа давуу гэнэ. 3,6 болон 5,7 багтаамжтай бензин хөдөлгүүртэй.  Энэхүү бартаат замд тохиромжтой автомаши нь 25 мянган ам.доллараар зах зээлд гарах юм байна.


Nissan Pathfinder

250 морины хүчтэй бензин болон цахилгаан хөдөлгүүртэй.  2014 оноос л барууны зах зээл гаргахаар төлөвлөөд байгаа энэ машины хувьд өмнөх загвараа бодвол мөн л тав тухыг хамгийн түрүүнд тавилаа хэмээн зохион бүтээгчид нь онцолжээ.


Cadillac CTS

2,0 болон 3,6 литрийн багтаамжтай  хөдөлгүүртэй, автомат удирдлагаар бүрэн хангасан энэхүү машин нь 2014 оноос зах зээлд  хөл тавих нь. Люкс зэрэглэлийн хэмээн онцолж байгаа энэ машин нь илүү хөнгөн бас хурдан болсон гэнэ шүү.


Acura MDX

Энэ оны эхээр Детройтод гарсан үзэсгэлэнд олон хүний анхаарлыг татсан. 3,5-ийн бензин хөдөлгүүртэй, автомат удирдлагатай.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан