Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
МҮХАҮТ-ын ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөл хуралдав
МҮХАҮТ-ын ОХУ-тай хамтран ажиллах ажил хэргийн зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Тус зөвлөлийн ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн УИХ дахь  Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өнгөрсөн сард томилогдон ажиллаж байгаа билээ. Тэрбээр ажлаа хүлээн авснаас хойш зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор ийнхүү хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, өнгөрсөн онд хийсэн ажлын тайлан, зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулах, 2013 онд хийх ажлын төлөвлөгөө болон ОХУ-тай  худалдаа, эдийн засаг, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, улсын хил гааль, хяналтын байгуулллагуудын хүнд суртал, бэрхшээлүүдийн талаар зөвлөлийн гишүүдтэй санал бодлоо солилцож, цаашид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд онцгой анхаарал хандуулахаар зөвлөлийн ерөнхийлөгч ажлаа эхлүүлж байна. Манай улсын хувьд хойд хөрштэйгээ нөхөрлөөд багагүй хугацааг үдсэн. Тиймээс цаашдын харилцаанд харилцан ашигтай ажиллах нь чухал гэдгийг зөвлөлийн гишүүд хэлэхийн зэрэгцээ хувийн хэвшлүүд эрх ашгаа хамгаалах, ялангуяа гадаад орчноо сайжруулахад төрийн оролцоо ямар байх юм гэдгээ тодорхойлж, хууль  эрхзүйн орчноо сайжруулах талаар илүү анхаарч ажиллахыг онцоллоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан