Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Тагнуулч чулуу

Сирийн Тартуст байрладаг Оросын Тэнгисийн цэргийн хүчний баазын ойролцоо байрладаг жижиг арал дээрээс Израйльчуудын бэлтгэж ердийн чулуу болгон далдалсан тагнуулын төхөөрөмж илрүүлсэн тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугьж байна. Оросын баазын ойролцоо байдаг Ант нэртэй жижиг арал дээрээс нутгийн загасчид тагнуулын төхөөрөмж бүхий гурван чулуу илрүүлсэн байна. Эдгээр “чулуу” нь видео камертай, хиймэл дагуулын холбооны антенн зэрэг зүйлсээр тоноглогдсон байжээ.

Английн сэтгүүлчдийн бичиж байгаагаар энэхүү тагнуулын төхөөрөмжийг Израйлийн тусгай хүчний “Шаетет 13” нэртэй багийн дайчид байрлуулсан аж. Тусгай хүчний дайчид нь чимээ шуугиан гаргах хэмжээ нь маш бага байдаг “Дельфин” шумбагч завиар арлын орчим очоод маш нууцаар эдгээр чулууг байрлуулсан юм гэнэ.

Оросын цэргийн баазыг хянах шалтгаан израйльчуудад олон бий. Нэгдүгээрт цэргийн баазын орчим Башар Асадын талыг баримтлагч алавитууд олноор амьдардаг. Асад унах дээрээ тулвал Оросын байлдааны онгоцны тусламжтайгаар зугатах нь гарцаагүй. Хоёрдугаарт, энэ цэргийн баазад Израйлийн хамгийн заналт дайсан гэгддэг Ираны байлдааны онгоцууд ойр ойрхон ирж зангуугаа хаях болсон аж.

Тагнуулч чулуутай холбоотой өөр нэгэн дуулиан одоогоос долоон жилийн өмнө дэгдэж байсан юм. Тухайн үед Оросын Сөрөг тагнуулын албаныхан Английн тагнуулын албанаас байрлуулсан чулуугаар далдалдсан мэдээлэл хүлээн авах ба дамжуулах нууц станцыг илрүүлж байсан билээ. Дуулиан дэгдэсний дараагаар Английн тал тагнуулын чулуутай ямар ч холбоогүй гэж мэдэгдэж байсан ч 2012 онд Английн Ерөнхий сайд асан Тони Блэйрийн зөвлөх нь тагнуулын мэдээ дамжуулах станцыг оросууд илчилсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байсан билээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан