Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Жадамбаа: Google, facebook-ын монгол инженерүүддээ эх орондоо ажиллахыг санал болгоно


Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Цагаан-Өвгөний Жадамбаатай Монголын мэдээлэл технологийн ертөнцийн талаар ярилцлаа.


-Манай улсад ер нь мэдээлэл хэр хамгаалалттай байж чаддаг вэ. Мэдээллийн аюулгүй байдал ямар төвшинд байна вэ гэдгээс ярилцлагаа эхлүүлмээр санагдлаа?
-Мэдээллийн аюулгүй байдал мэдээлэл технологийн салбар хөгжиж байгаагийн хэмжээгээр дагаж урагшлах ёстой хамгийн чухал хэсэг. Тийм болохоор улс орнууд мэдээллийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд авч үздэг. Дэлхийн гуравдугаар дайн кибер орчинд болно гэж ч ярьдаг. Энэ нь мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой. Тэр дундаа төрийн мэдээлэл, улс орны аюулгүй байдалтай холбоотой учраас өндөр төвшинд авч үздэг мөн хамгаалагддаг. Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын хэрэгжүүлж байгаа бодлогод нэг хэсэг нь мэдээллийн аюулгүй байдал. 2006 онд батлагдсан үндэсний хөтөлбөрийн дагуу нийт 22 байгууллага, яам, агентлагт энэ чиглэлийн судалгаа хийж дуусч байна. Энэ судалгаагаар вэб нь ямар юм, дотоод сүлжээ нь ямар байна, мэргэжилтэн нь ямар вэ гэх мэтээр мэргэжлийн талаасаа мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой авч үзэх ёстой бүх үзүүлэлтийг нарийвчлан судаллаа. Үзүүлэлт бүрт нь ангилал гаргаж үнэлгээ хийж байна.

-Үнэлгээ гаргана гэхээр дараагийн арга хэмжээгээ тодорхойлох нь ээ?
-Тийм ээ. Үнэлгээг дотор нь сайн, муу, дундаж гэж ангилаад үүнийхээ дагуу зөвлөмж өгч байгаа юм. Цаашид ямар байдлаар ажиллах вэ гэсэн зөвлөмж өгнө гэсэн үг. Мэдээллийн аюулгүй байдал гэдэг энэ салбараа дагаж хөгжиж байгаа чухал хэсэг учраас номер нэгт тавигддаг асуудал.

-Төрийн байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлаа хэр сайн хамгаалж чаддаг вэ гэдэг энэ үнэлгээнээс харагдах юм байна гэж ойлгож болох уу?
-Ер нь тэгж ойлгож болно. Энэ судалгааг хийж дуусахаар яам, агентлаг тус бүрт мэдээллийн аюулгүй байдал ийм төвшинд явж байна гэдэг дүгнэлт гарна.

-Мэдээлэл алдагдах эсвэл устгах, цахим хуудас руу халдах зэрэг сүүлийн үед элбэг тохиолдох болсон. Ер нь төрийн байгууллагуудын мэдээлэл рүү халдах тохиолдол хэр гардаг юм бол оо?
-Мэргэжлийн талаасаа хакерууд мэдээлэлд халдахаа хэзээ ч зогсоохгүй. Зогсоох асуудал ч харьцангуй. Хамгаалалт бол байнга бэлэн байх ёстой шаардлага мөн стандарт. Манай төрийн байгууллагууд мэдээллийн халдлагад өртөж, хакердуулсан тохиолдол ер нь байхгүй. Амны билгээс ашдын билгэ гэдэг дээ. Гэхдээ айхтар хакердуулаад мэдээллээ алдсан тохиолдол харьцангуй бага. Сүүлд Цагдаагийн ерөнхий газрын вэб сайт хакердууллаа. Энэ мэт ганц нэг тохиолдлыг эс тооцвол бас ч гэж гайгүй.

-Төрийн байгууллагын нэг ажилтантай уулзахад yahoo и-мэйл, yahoo  мессэнжирийг хааж, флаш диск ашиглуулахгүй байна гэж ярилаа л даа. Мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалж байгаа нэг хэлбэр гэж байгууллагын зүгээс тайлбарласан гэж байсан?
-Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, ажлын цагийг зөв зохистой зарцуулах, мэдээж мэдээллийн аюулгүй байдал зэрэг олон хүчин зүйлээс хамаарч интернэт хэрэглээг нь хязгаарлах шийдвэр гаргаж, бодит ажил болсон.  Энэ чиглэлээр журам гараад хэрэгжиж байна Төрийн албан хаагчийн ажиллаж байгаа компьютерт yahoo и-мэйл, мессэнжир, фэйсбүүк ашиглахыг хориглож, түүнийхээ оронд дотоод сүлжээ интранитыг түлхүү ашиглах, цайны цагаар интернэтэд орж болох хуваарь гаргаж, шаардлагатай тохиолдолд тусгай компьютерээр интернэт ашиглах гэх мэтээр зохицуулалтууд бол журамд бүрэн тусгагдсан байгаа. Иргэд ойлгохдоо интернэтийг нь таслахаар ажил зогсоод байгаа юм шиг ойлгож байсан . Өнөөдөр төрийн ажил зогсоогүй, хэвийн явж байна. Дотоод сүлжээгээ ашиглаад ажиллаж л байгаа. Ер нь энэ бол төрийн албан хаагчийн ажлын цагийг үр ашигтай өнгөрүүлэх, дээр нь мэдээллийн аюулгүй байдал гээд олон талыг харж үзсэн чухал шийдвэр. Үр дүн нь харагдаад эхэлсэн.

-Тэгвэл манайханд өөрсдөө программаа зохиож, түүнийгээ дэлгэрүүлэн ашиглах боломж, нөөц бололцоо бий болов уу?
-Байлгүй яахав. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дэвшүүлсэн долоон зорилтын нэгд үүнийг нарийн тусгаж өгсөн. Дэлхийн стандартын “E бүтээгдэхүүн” гэдэг нэг зорилтдоо нарийвчлан тусгасан. Бид гадаадын программ, ихэнхдээ хулгайн программ хэрэглэдэг. Албан ёсоор худалдаж авсан программ гэхэд харьцангуй хязгаарлагдмал шүү дээ. Монгол Улсын Их хурлын дарга Энхболд хулгайн программаас татгалзъя гэсэн уриалга гаргасныг хүмүүс харсан, мөн дэмжиж байгаа. Цаашдаа бид өөрсдөө программ, контент үйлдвэрлэдэг болъё гэж манайх бодлогоор тавьж нэг зорилттой энэ уялдаж байгаа учраас зайлшгүй хийх зүйл маань энэ.

-Тэгэхээр түүнийгээ хийх өндөр төвшний мэргэжилтнүүдээ бэлтгэх асуудал гарч ирэх нь?
-Хийгээд бэлэн болгочихсон программууд бол зөндөө бий. Шинэ программаа туршиж байгаа байгууллагууд ч бий. Үндэсний Дата төв дээр өнөөдөр энэ чиглэлийн программуудыг туршаад ажиллаж байна.
Монгол Улс нийт яам, агентлаг гээд 85 төрийн байгууллагатай гэж үзвэл бүгд өөр өөрийн бүтэцтэй  IT жижиг “вант улстай”. Зарим нь нэг хүнтэй, зарим нь 10 хүнтэй, бүр 100 хүнтэй ч IT-ийн “вант улс” ч байдаг. Ер нь төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэхэд маш их хүндрэл үүсдэг. Олон жил яригдсан цахим засаглалыг бид хэрэгжүүлэхэд эхлээд төрийн бүх яам, агентлаг маань нэг цэгт төвлөрч, нэг цэгээс иргэнд мэдээллийг хүргэж, нөгөө талаасаа мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах нь Дэлхий нийтийн сайн жишиг бид бүхний хийх ажил юм л даа. Жишээ нь, Сангийн яам ч юм уу, Гаалийн ерөнхий газар гэхэд өөртөө зориулсан нэг программ бичээд тендер зарлаж, хэрэгжүүлдэг. Энэ нь төсөвт маш их үрэлгэн зарлага бий болгодог. Үүнийг дагаад олон эрсдэл бий болдог. Учир нь нөгөө тендерт ялсан газар тендерээ амжилттай хийгээд дуусгалаа тодорхой хугацааны дараа нөгөө программ нь ямар нэгэн хэлбэрээр өргөтгөх, өргөжүүлэх боломжгүй болдог. Ингээд нөгөө өндөр үнэтэй программаа болиод дахиад л төсвийн мөнгөөр үнэтэй программ авдаг гэх мэтчилэн үрэлгэн байдлыг зогсоож төр хувийн хэвшлээр хийлгэсэн ажлаа өөрөө цааш нь үргэлжлүүлдэг, өргөтгөдөг, дахин ашигладаг болох нь аюулгүй талаасаа ч, ашиг талаасаа чухал үр нөлөөтэй юм л даа.

-Эрсдэл гэдгээ тодруулбал?
-Нэг тендер зарлаад, гадаадын төсөл хэрэгжлээ, тэр нь буцлаа, араас нь өргөтгөж үргэлжлүүлэх гэхэд ямар ч боломж бүрддэггүй. Иймээс энэ нөхцөл байдалд дүгнэлт хийгээд төрийн түгжрэлгүй үйлчилгээг бий болгохын тулд IT парк дээр Үндэсний инкубатор төвөөс гадна төрийн программистуудыг бий болгохоор зорьж байна. Нэг хувийн компани төрийн программыг бичээд төрд хүлээлгэж өглөө гэж бодоход цаашдаа өргөтгөх шаардлага гарахад IT парк бие даагаад хийчихдэг байх юм. Ингэж ажиллах нь эдийн засгийн хувьд ашигтай, олон улсын жишигт ч нийцэх юм. Төрийн программистууд ашиглалт, үйлчилгээг хангаж, ажиллах нөхцөлийг бүрдүүлж,  турших лабораторыг нь байгуулж, жинхэнэ утгаар нь селикон хаус гэдгийг бий болгохоор манай агентлаг долоон зорилтын нэгдээ тусгаад ажиллаж байна.

-IT парк, Дата төв, мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах гээд ярихаар компьютерийн энгийн мэдлэгтэй хүмүүс юу хийдэг, ямар үүрэгтэй, байх хэрэгтэй ч  юм уу гээд л ойлголт төсөөлөл муутай, хол сонсогддог?
-Мэдээллийн аюулгүй байдал гэхээр хүмүүс өдөр тутмын хэрэглээний гар утас, компьютерт хэрэглэж байгаа программ гэж ойлгодог. Энэ нь зөв л дөө. Гэхдээ цаашлаад мэдээллийн технологийг хөгжүүлэхэд манай агентлагаас маш их зүйл шалтгаалж байгаа. Бодлогын олон асуудал шаарддаг учраас бид арай өргөн цар хүрээнд харж буй юм.  

-Төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх тухай үе үеийн Засгийн газар ярьдаг ч төдий л ажил болдоггүй. Нөгөө л алгын чинээ цаас гаргуулж авах гэж хэдэн өдөр хүлээж, оочер дараалал болдог хэвээрээ л байна. Мэдээлэл, лавлагаагаа цахимаар авах боломжтой болоход ямар хугацаа шаардлагатай юм бэ?
-Цахим засаглал гэж бид нэлээн олон жил ярилаа. Сүүлдээ бүр улиг болж байх шиг.  

-Харин тийм ээ. Цахим засаглал гэдгийг зүгээр л интернэтээр шууд холбогдож хуралдах ч юм уу, сайтын хэмжээнд ойлгодог болсон?
-Уг нь төрийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх нь цахим засаглалын чухал хэсэг. Төрийн мэдээллийн нэгдсэн сангаас бүх яам, агентлаг нэг цэгээр мэдээлэл авдаг. 85 яам, агентлаг нь тус бүртээ өөр өөр мэдээллийн сантай. Харин нэгдсэн сан бүрдүүлчихээр нэг цэгээс хэрэгтэй мэдээллээ авч, гаргадаг байна гэсэн үг. Иргэн эрхийнхээ дагуу төрийн мэдээллийн сангаас мэдээлэл, лавлагаагаа авдаг байх тэр үйлчилгээ. Төрийн түгжрэлгүй үйлчилгээ гэдгээ олон салаа мөчиртэй модоор дүрслээд байгаа хэрэг. Энэ модноос гарах жимс бол иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээ. Олон салсан иш нь яам агентлаг, модны үндэс нь манай үндсэн бүтэц агентлаг гэсэн санааг илэрхийлсэн. Энэ зургаар тайлбарлавал илүү ойлгомжтой болох байх. Ийм төсөөлөл хийж өгснөөр үүгээрээ цаашдаа цахим засаглал хөгжих ёстой гээд байгаа хэрэг. Үндэсний Дата төв бол гол мэдээллийн сан бүрдэж буй төв цэг нь.

-Энэ мэдээллийн санг бүрдүүлэхэд мэргэжилтнүүд хүрэлцэж байна уу?
-Хангалттай ажиллаж чадаж байгаа. Энэ бол манай агентлагийн өмнөх удирдлагуудын хийсэн маш том ажлын нэг нь. Хүчин чадал сайтай Үндэсний Дата төвийг байгуулсан нь их чухал ажил болсон. Нэг үгээр бол манай зүрх болсон байгууллага юм шүү дээ.

-Мэдээллийн технологийн чиглэлээр мэргэшсэн Монголын инженерүүд олон улсын томоохон компаниудад ажиллаж байна. Тэднээс зөвлөгөө авах байдлаар Монголдоо татах болов уу?
-Монголд өмнө нь мөнгө байна уу, мөнгөтэй бол тийм юм хийе гэдэг байлаа. Харин одоо хүн байна уу гэдэг болж. Хүн өөрөө алт болж хувираад байгаагийн жишээ юм. Мэргэжилтнүүд хангалттай бэлтгэгдэж гарч байна. Мэдээлэл технологийн чиглэлийн олон ч сургууль мэргэжилтэн бэлтгэж байна. Гэхдээ тэд олон улсын төвшинд хүрч ажиллахад, энэ салбартаа хүлээн зөвшөөрөгдөх хэмжээнд хүрэхэд мэдээж цаг хугацаа, туршлага хэрэгтэй. Бидний яриад байгаа “E бүтээгдэхүүн” гаргах зорилтод үүнийг илүү нарийн тусгаж өгсөн. Манай агентлаг салбартаа өндөр чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд бодлогоо чиглүүлж байна. Google, facebook-т монгол залуус ажилладаг. Ийм ур чадвартай, хүний нөөцийн охь булаг болсон залуучуудаа Монголынхоо мэдээлэл технологийн салбарт ажиллуулж чадахгүй юмаа гэхэд зөвлөхөөр авч чадварыг нь ашиглах талаас нь эхний байдлаар санал тавина. Хүмүүсээ гадаадын улс орнуудад сургах талаар ч бид түлхүү анхаарч эхэлсэн. Үндэсний хиймэл дагуултай болох зорилтыг хэрэгжүүлэхэд ажиллах дөрвөн магистр, нэг докторын сургалтын зуун хувийн тэтгэлэг зарлаад хүмүүсээс сонгон шалгаруулалт хийнэ. Засгийн газраас ч гэсэн технологи, инженерийн салбарын мэргэжилтэн бэлтгэх, гадаадад суралцуулах хөтөлбөрт илүү их анхаарч байгаа л даа.

-Мэдээллийн технологийн салбарын хөгжлөөр манайх олон улсын жишгийн аль хавьд яваа нь сонирхолтой байна л даа?
-Мэдээллийн технологийн хөгжил нь ямар байна вэ гээд харахаар зарим үзүүлэлтээрээ харьцангуй. Жишээ нь, гар утас хэрэглээгээр манай улс маш өндөр төвшинд явна. Гурван сая 317 мянган гар утас монголчууд хэрэглэж байна. Нэг монгол хүн бараг 2-3 утас хэрэглэж байгаа тохиолдол бий. Гар утасны хэрэглээгээр нь аваад үзвэл дуудлага 95 хувь, дата 5 хувь байсан. Тэгвэл одоо эсрэгээрээ дуудлага 5 хувь, дата 95 хувийг эзэлж байх жишээтэй. Мэдээллийн технологи хөгжихийн хэрээр хэрэглээ өсч байна. Тэгэхээр дата-г нь, монгол контент үйлдвэрлэдэг мэргэжилтнүүдтэй болох шаардлага гарч буй. Бидний гаргаж тавиад байгаа долоон зорилт маань ингэж нэг цогц болж харагдаад буй юм. Гар утас, компьютер, интернэт хэрэглээгээрээ бид өндөр төвшинд яваа. Цаашлаад хүний нөөцөө бэлтгэх, монгол контент үйлдвэрлэх, монгол программистууд бэлтгэх, монгол программ бүтээх гэдэг бидний хувьд тулсан чухал зорилт. Монголынхоо хэрэгцээг бүрэн хангаад дэлхийд танигдах нь бидний тавьж байгаа том зорилт.

-Гар утасны хэрэглээ өндөр байгаа ч нөгөө талд нууцлал найдвартай юу гэсэн эргэлзээ байдаг. Яриа чагнаад байна, мессэж нууцлалгүй гэдэг үнэн үү?
-Үүрэн телефоны операторуудын хувьд өндөр төвшинд хамгаалагдсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хүмүүс эндүү ташаа ойлгоод байдаг. Гар утасны яриа сонсдог, мессэж илрүүлдэг ч гэдэг. Гүйцэтгэх тусгай эрх бүхий байгууллага л үүнд хариулт өгөх байх. Сайн мэдэхгүй байна. Тэрнээс хэн нэгэнд ийм эрх байхгүй. Боломжгүй. Худал үгийг мянга хэлэхээр үнэн болдог гэдэг шиг сүүлдээ хүмүүс эргэлзээд байх шиг харагддаг.

-Төрийн байгууллагаас нууцтай холбоотой мэдээлэл алдагдсан байсан нь тогтоогдоод ял шийтгэлээ хүлээсэн. Мэдээлэл алдахгүй байх тал дээр яаж анхаардаг юм бол?
-Төрийн нууцын тухай хуульд нууцын ажилтнууд гэж бий. Хуулиар зохицуулдаг учраас тэр дагуу нь ажилладаг. Түүнээс биш нууц мэдээлэл зөөгөөд аваад байдаг зүйл байхгүй. Төрийн албан хаагчийн үүрэг, Нууцын тухай хуулиар зохицуулагдсан учраас түүнийхээ дагуу л ажилладаг.

-Мэдээлэл технологийн салбарт хууль эрх зүйн зохицуулалтыг хангалттай хэмжээнд хийж өгч чадсан уу?
-Харилцаа холбооны тухай хууль бол харьцангуй сайн хийгдсэн. Бодлогоор хэд хэдэн зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, зохицуулах шаардлага гарч ирж байгаа л даа. Үүнд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар ажиллаж байна. Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтраад Өргөн нэвтрүүлгийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа. Хууль эрх зүйн талд гол анхаарал хандуулж ажиллах ёстой байгууллага нь манай агентлаг. Тийм болохоор бидний өмнөө тавьж буй номер нэг ажил хууль эрх зүйн зохицуулалтад анхаарах.

-Мэдээлэлтэй холбоотой нэг асуудал саяхан үүсч багагүй маргаантай сэдэв болсон. Сайтуудын сэтгэгдлийг хянах тухай. Энэ нь эргээд бас мэдээллийн аюулгүй байдалтай холбогдоод байна?
-Харилцаа холбооны зохицуулах хороо журмаа гаргаад сайтын ассоциаци, Сайтуудын холбоо нь дэмжээд явж байна. Сайтуудад бичсэн сэтгэгдэл хүний эрхтэй холбоотой. Кибер орчинд хүний эрхийг хамгаалахын тулд хуулиар зөвшөөрөгдөөгүй зүйл хийхгүй байх нь зөв. Гэвч үүнийг төр хувийн хэвшлийн аль нь хийх вэ гэдэг дээр нэлээн маргасан. Олон улсын жишигт хувийн хэвшил үүнийг хийдэг учраас харгалзан үзээд тэр дагуу нь сайтын админ сэтгэгдлээ хянах юм. Хэрвээ сэтгэгдлээр дамжуулж хэн нэгнийг доромжлох, гүтгэх юм бол тухайн сайтын админд хэлж 24 цагийн дотор устгуулах гэх мэтээр маш тодорхой журамлаад гаргачихсан. Төрийн хэлний зөвлөлөөс хараал гэж үзсэн үг хэллэгийг цэгээр орлуулаад явж байгаа жишээтэй.

-Үг хэллэг гэхээр дахиад л мэдээллийн технологийн салбартай монгол хэл маань холбогдоод ирж байна?
-Мэдээллийн технологийн салбарт үндэсний аюулгүй байдал, язгуур эрх ашиг талаас нь авч үзэхээр монгол хэл маш их сэглэгдэж байна. Монгол хэл яруу тансаг гэдэг ч сүүлийн үед утга зүйгээ алдлаа. Тэр дундаа интернэт орчинд. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол ч гарсан. Бид мэдээллийн технологийн салбарт монгол хэлний утга зүйд маш их анхаарал хандуулж байна. УИХ-ын дарга монгол хэлийг google translate-ийн санд бүртгүүлье гэдэг уриалга гаргасан. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар энэ чиглэлээр ажлын хэсэг гаргаад ажиллаж эхэлсэн. Хамгийн чухал асуудал бол үгсийн сан бүрдүүлэх. Үгсийн сан бүрдүүлэхэд нэлээд хэмжээний зардал, хөрөнгө шаардаж байгаа юм.  

-Шинэ удирдлагын багийн долоон зорилт гэж таны ярианд олонтаа дурдагдлаа. Салбараа бүхэлд нь хамарсан зорилт тодорхойллоо гэж сонссон л доо?   
-Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын шинэ удирдлагын баг ажлаа аваад салбарынхаа өнгөрсөн, одоо, ирээдүйн гэсэн гурван том зорилт тавьсан. Өнгөрсөн хугацаанд дэд бүтцийн гол суурийг маш сайн хийжээ. Одоогийн бүтцийг нь бид цаашид яаж хөгжүүлэх вэ, юуг нь илүүтэй анхаарах вэ гэдгийг тодорхойлсон. Ингээд шинэчлэлийн бодлогын долоон зорилт гаргалаа. Үндэсний хиймэл дагуул хөөргөх том зорилт нэгдүгээрт тавьсан. Монгол Улс тандалт судалгааны болон холбооны гэсэн хоёр хиймэл дагуул хөөргөнө гэсэн зорилт тавиад үндэсний хөтөлбөрөө Засгийн газраар батлуулсан. Хөтөлбөрийн дагуу бид 2015-2016 онд үндэсний хиймэл дагуул хөөргөнө. Энэ бол эдийн засгаар хэмжигдэхээргүй өндөр ач холбогдолтой зүйл. Хамгийн наад захын жишээ гэхэд уулын мухарт байгаа малчныг харж, хаана нүүдэллэвэл бэлчээр сайтай байна, зуд турхан, үер усны аюул тохиолдвол ямар арга хэмжээ авах вэ гэдгийг шийдэх боломжтой маш их хэрэгтэй зүйл байх юм. Төрийн түгжрэлгүй үйлчилгээ бий болгох тухай түрүүн хөндөж ярьсан. Энэ бас манай салбарын өмнөө тавьж байгаа том зорилт. Өндөр хурдны интернэт гэдгээр орон нутагт өрхийн интернэтийн үнийг өмнөхөөс хоёр дахин хямдруулж, хурд нь ч гэсэн бодитой болсон. Төрийн үйлчилгээг интернэтээр авахын тулд гэрээсээ өндөр хурдны интернэтээр холбогдох боломжтой болно гэсэн үг. Дөрөв дэх зорилт маань тоон телевиз, тоон радио. Олон улсын цахилгаан холбооны байгууллага 2005 онд 2015 он гэхэд дэлхийн бүх улс тоон системд шилжинэ гэсэн уриалга гаргасан. Улс орнууд өөрсдийн системийг сонгоод явж байна. Монголын хувьд DVBT-2 гэсэн Европын системийг сонгосон. 2014 оны долдугаар сарын 31-нд Монгол Улс тоон системд шилжинэ гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Засгийн газар үүнийг маш сайн анхаарч техникийн шинэчлэлийг хийж буй. Гэхдээ энэ маань дан ганц манай агентлагаас хамаарахгүй. Хэрэглэгч, дистербьютерийн хамтын ажиллагаагаар бий болж байгаа.

-Тоон системд шилжихээр хуучин телевизор буюу хавтгай дэлгэцтэй биш л бол хэрэглээ­нээс гарна гэж хүмүүс ойлгоод байгаа нь зөв үү?
-Тийм ойлголт байхгүй. Одоо хэрэглэж байгаа бүх телевизорт хувиргагч ситоп бокс гэж зүйл тавигдана. Ажлын хэсэг ситоп боксыг Монголд хийх үү, гадаадаас авч ирэх үү гэж ярьж байгаа. Зах зээлийн үнээс хямд зарах асуудал нэлээн чухал. Одоо хэрэглэж байгаа 21 инчийн хавтгай биш дэлгэцтэй телевизортоо ситоп бокс суурилуулаад хувиргачихаж болно. Дистербьютер гэдэг дээр магадгүй телевизор худалдаж авах гэж байгаа бол DVBT-2 гэсэн системийг хүлээж авах албан ёсны хүчин чадалтай байх ёстой гэсэн санааг хэлж буй юм. Үүнийгээ дагаад телевизүүд ч гэсэн HD форматад шилжүүлэхээр хүчин чадлаа нэмж байна. Ингэж олон улсын стандартад нийцсэнээр “National Geography” шиг нэр хүндтэй суваг болж, олон улсад танигдах боломж бидэнд нээгдэнэ. Ийм болохоор давхар шинэчлэл явж байна гэсэн үг. 

Бидний тав дахь зорилт хүний нөөцийн асуудал. Түрүүн хоёулаа мэргэжилтэн бэлтгэх гэж нэлээн дэлгэрэнгүй ярьсан. Зургаа дахь зорилт маань дэлхийн стандартын “Е бүтээгдэхүүн” гаргах. Яагаад бид “Angry birds” гэдэг тоглоомын монгол хувилбарыг “Галзуу бялзуухай” гэж яагаад хийж болохгүй гэж. Мэдээлэл технологийн салбарын чухал зүйл бол шуудан харилцаа. Шуудан сонгодог утгаараа дэлхийд хөгжөөд байгаа. Энэ долоон зорилтоо бид долоон бурхан одны байдлаар төсөөлж хуваасан. Долоон зорилт манай салбарыг бүхэлд нь хамарч байгаа юм шүү. 

Агаарын анд ASSA сэтгүүл

0 Сэтгэгдэл
Ха Ха энэ чинь ёстой шилдэг онигоо байна шүү. "Гүүглийн монгол инженерүүд Жадамбагийн удирлага дор ажилна"
namyn ner gutaasan amitan hutsalgui zail. Chinii udirdlagand ajilladag bolovsroltoi zaluu haa baidgiin
HAHA NEEREE L IIM BALAI YUMNII UDIRDLAGAN DOOR ARGAA BARSAN AMITAD L AJILLAJ BAIGAA... HARHAARAA ISH CHAAVAAS GEJ URUVDCHIHUUD.
tiim mundag zaluuchuud iim hunii udirdlagad irj ajillah uu ai
HAHA NEEREE L IIM BALAI YUMNII UDIRDLAGAN DOOR ARGAA BARSAN AMITAD L AJILLAJ BAIGAA... HARHAARAA ISH CHAAVAAS GEJ URUVDCHIHUUD.
Medeelel tekh gazar n oorsdoo dotroo zurchiltei, avilgald idegdtsen tsalin bagatai bie bieniixee bugsiig uxadag gazart hen ajillahav dee.
ХЭН ИРЖ АЖИЛЛАХ ЮМ БЭ,ЦАЛИН БАГА ТЭГЭЭД ТӨР ЗАСАГ НЬ СОЛИГДОХООРОО УРЬД НЬ АЖИЛЛАЖ БАЙСАН БҮХ ХҮНЭЭ ХАЛНА СОЛИНО ИЙМ АЖЛЫН БАЙРНЫ БАТАЛГААГҮЙ НӨХЦӨЛД АМЬДРАЛАА ЗОЛИН БАЙЖ ЯМАР АМЬТАН АЖИЛЛАХ ВЭ ДЭЭ,АВИЛГА АВЧ БАЯЖИХГҮЙ Л БОЛ,ТЭГЭЭД ЭНЭ ЗАЛУУ ШИГ ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ САЙХАНБИЛЭГИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛСОН КОММУНИСТ ХҮНИЙ УРИЛГААР ЯМАР АМЬТАН АЖИЛЛАХ ВЭ ДЭЭ,
ХЭН ИРЖ АЖИЛЛАХ ЮМ БЭ,ЦАЛИН БАГА ТЭГЭЭД ТӨР ЗАСАГ НЬ СОЛИГДОХООРОО УРЬД НЬ АЖИЛЛАЖ БАЙСАН БҮХ ХҮНЭЭ ХАЛНА СОЛИНО ИЙМ АЖЛЫН БАЙРНЫ БАТАЛГААГҮЙ НӨХЦӨЛД АМЬДРАЛАА ЗОЛИН БАЙЖ ЯМАР АМЬТАН АЖИЛЛАХ ВЭ ДЭЭ,АВИЛГА АВЧ БАЯЖИХГҮЙ Л БОЛ,ТЭГЭЭД ЭНЭ ЗАЛУУ ШИГ ӨӨРИЙН ТОЛГОЙГҮЙ САЙХАНБИЛЭГИЙН УТСАН ХҮҮХЭЛДЭЙ БОЛСОН КОММУНИСТ ХҮНИЙ УРИЛГААР ЯМАР АМЬТАН АЖИЛЛАХ ВЭ ДЭЭ,
Ene viz gargadag zaluu darga boloxooroo olon um yrix umaa xexe ene tsalin ugux um bxda
Chi uuruu xamag mgluud zaluuchuudiig gadaad ru damiin uneer mungiin avch gargaa bizdee
Chi uuruu xamag mgluud zaluuchuudiig gadaad ru damiin uneer mungiin avch gargaa bizdee
Яагаад бид “Angry birds” гэдэг тоглоомын монгол хувилбарыг “Галзуу бялзуухай” гэж яагаад хийж болохгүй гэж. ingej baihaar vndesniihe togloomiig gargaachee bas ter google translate iig ih demjij baigaa shuu zaawal heregjuuleerei
tsalin muu bhad yaj ch mongoldoo ochij ajilhav dee. mgl-d turiin alband vsreed l 1sayiin tsalin ugnu bizde.
Монголд хүний хөдөлмөр үнэлдэггүй учир яаж ирэх бэ. 1 сая төгрөгний цалин өгнө. Амьд байх аюулгүй байдал хангагдаагүй. Байр орон сууц байхгүй. Яаж амьдар гэх билээ. Олсон мөнгийг нь хэдэн албан тушаалтан намуудын авлигачид хувааж авна. Үүний тулд намдаа элсүүлэхийг шаардана. Ийм л байна. Эх орон минь сайхан байсан. Одоо шудрага хөдөлмөрч хүн амьдрах газар байхгүй байна шүү.
АВТОМАШИНЫ САЛОН ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИОР ДУБДЭНЭ МӨН БҮХ ТӨРЛИЙН ОБУД ДЭЭР HYDROGRAPHICIIN АРГААР КАРБОН ХУУЛГА НААНА УТАС 96551777
АВТОМАШИНЫ САЛОН ОРЧИН ҮЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИОР ДУБДЭНЭ МӨН БҮХ ТӨРЛИЙН ОБУД ДЭЭР HYDROGRAPHICIIN АРГААР КАРБОН ХУУЛГА НААНА УТАС 96551777
Хамгийн их уншсан