Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сэтгүүлчийн хүсэл тэмүүлэл нь үхэлд хүргэжээ

Британийн залуу сэтгүүлч Ли Халпин орон гэргүй хүмүүсийн тухай баримтат кино хийхээр төлөвлөж бүтэн долоо хоногийн турш өөрийн киноны баатруудын амьдралын судлахаар гадаа гандаж, хаа тааралдсан газраа хонож явааж осгож нас барсан байна. Хотын баруун захад орших орхигдсон дүүрэг буюу ядуусын хорооллоос 27 настай залуу сэтгүүлчийн цогцсыг олжээ.
Өнгөрсөн ням гаригт тэрээр өөрийн твиттертээ: Би ирж буй долоо хоногийг Ньюкаслад өнгөрүүлнэ. Долоо хоногийн турш тэндэхийн орон гэргүйчүүд шиг хаа тааралдсан газраа хонож, тусламжаар олгож байгаа хоол хүнсээр нь хооллож, бичиж байгаа зохиолынхоо баатрууд дунд амьдарна. Тэдний амьдралын хэв маягт гүн орох тусам дотоод ертөнцөд нь нэвтрэх болно гэдгээ тун сайн ухамсарлаж байгаа хэмээн бичсэн байна. Ньюкасль бол Британийн хамгийн хүйтэн хэсгийн нэг. Шөнөдөө 0-4 хэм хүртэл хүйтэрдэг. Ли Халпин нь Новел сэргүүлд ажилладаг байсан төдийгүй хотынхоо нэгэн радиод өөрийн нэвтрүүлгийг хөтөлдөг байсан юм. Түүний сүүлийн төсөл бол орон гэргүйчүүдийн амьдралын тухай өгүүлэх баримтат кино байжээ. Түүний дотны найз Лейк: Тэр бол хүмүүс хэрхэн амьдарч байгааг бусдад мэдрүүлэхийн төлөө өөрийгөө золиосолсон сэтгүүлчийн нэг боллоо” хэмээн өгүүлсэн байна

0 Сэтгэгдэл