Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Гиннесийн дээд амжилтын номд яаж бүртгүүлдэг вэ
Хүн төрөлхтөн элдэв сонин зүйл бодож олж, түүгээрээ зугаа наргийн хийж өнөө хүрсэн түүхтэй. Үүний нэг нь дээд амжилтын Гиннесийн ном. Анх 1955 оны нймдугаар сарын 27-ны өдөр Лондон хотноо хэдхэн мянган хувиар хэвлэгдэж байсан энэ ном өнөөдөр дэлхий нийтийн хүртээл болж энэ номыг олж авах, энэ номд бүртгүүлэх сонирхол улам өссөөр байна.
Энэ номд ямар ч төрлөөр дээд амжилт тогтоон бүртгүүлж болно. Манай улс монгол үндэсний 6000 гаруй бөх барилдуулан энэ номд бүртгүүлж байсан. Хэрэв та дээд амжилтын Гиннесийн номд бүртгүүлэх гэж байгаа бол:
Юун түрүү www.guinnessworldrecords.com сайтад бүртгүүлэх хэрэгтэй. Сайт руу орсны дараа  мэдүүлгээ бичиж “Дээд амжилт тогтоох” гэсэн товчийг дарна. Ингэхэд сайтыг бүтээгчид танд хоёр сонголт санал болгоно.
-    Стандарт мэдүүлэг нь төлбөргүй. Үүнийг шалгахад 4-6 долоо хоног зарцуулна.
-    Харин түргэвчилсэн мэдүүлэг нь ердөө ажлын гурав хоногт багтаад шалгаж хариу өгнө. Эдгээрээс та сонгох болох нь.
За ингээд мэдүүлэг бөглөсний дараа үүнийгээ баталгаажуулж электрон шуудангаар бас илгээх ёстой. Электрон шуудангаар илгээх захидалдаа өөрийнхөө шийдвэрийг илгээнэ гэсэн үг. Энэ нь бас гурван хувилбартай.
-    “Ганцаарчилсан мэдүүлэг” буюу өөрөө яагаад ийм шийдвэр гаргаж байгаа юм бэ
-    “Хамтын мэдүүлэг” хамт олноороо, хэн нэгэнтэй хамтарч дээд амжилт тогтоож байгаа бол үүнийгээ тодорхой бичих
-    “Өөр амжилттай төстэй” Өмнө нь дээд амжилт тогтоож байсантай төстэй бол үүнийг тодорхойлох
Таны хувьд энэ бүхнийг бөглөөд илгээчихвэл ажил чинь үндсэндээ дууслаа гэсэн үг. Харин комисс энэ бүхнийг чинь хүлээн авсны дараа ажил эхэлнэ.
Дээд амжилтыг батлахын тулд Дээд амжилтын номын комисс шалгаж нягтална. Үнэхээр энэ амжилт давхардаагүй байвал “Дээд амжилтын ном” танд захидал илгээж, дээд амжилт тогтоосныг баталсан гэрчилгээ олгоно. Харин ямар нэг материалын урамшуулал байхгүй.
Та юугаар ч юм, элдэв сонин зүйлээр энэ дэлхийд байхгүй дээд амжилт гаргасан гэж бодож байгаа бол одоо компьютерийнхээ ард суугаад бүртгүүл.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан