Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем,тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа "Чөлөөлье" санаачилгын хүрээнд анхны "НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ “Уул уурхайн зарим төслүүдийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2087 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ “Амраад аюулгүй аялъя” аян эхэллээ Хотон нуурт 2018 онд живсэн “Уаз фургон” загварын автомашиныг 36 метрийн гүнээс татан гаргалаа УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх УИХ-ын тогтоолыг баталлаа НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
Зөв бичгийн нэгдсэн тольтой болох нь

Шинэчлэлийн Засгийн газраас монгол хэл бичгийн боловсрол, сургалтыг сайжруулах нийгмийн захиалгыг ажил хэрэг болгох зорилгоор “Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах тухай” тогтоол баталсан билээ. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор монгол кирил бичгийн үсгийн дүрмийг журамласан толийг боловсруулах эрдэмтдийн баг, үйл ажиллагааг зохицуулах, уялдуулах үүрэг бүхий ерөнхий удирдлагын баг зэрэг зохион байгуулалтаар ажиллахаар болсон байна. ШУА, Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, ерөнхий боловсролын сургуулийн багш, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, ЗГХЭГ,БШУЯ, Төрийн хэлний зөвлөл  болон бусад оролцогч талын төлөөллүүд ажлын хэсэгт багтжээ. Ажлын хэсгийн ахлагчаар Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэг ажиллаж байгаа юм.
Тэд анхны хурлаараа эрдэмтэд одоо хэрэглэгдэж байгаа замбараагүй толь бичиг, дүрмийг журамлаж нэгдсэн нэг толь бичигтэй болох ёстой гэдэгт санал нэгдсэн. Ингэхдээ Ц.Дамдинсүрэнгийн хэл бичгийн дүрмийг гол чигээ болгох, толь бичиг зохиогч эрдэмтэд минийх гэж өмчлөхгүй санаагаа зөв нэгтгэн зохиогчгүй толь бичиг гаргах нь зөв гэж үзээд, нэгтгэн  гаргасан толь бичгийн дүрмийг Засгийн газрын тогтоолын дагуу чандлан мөрдүүлэх, хэрэгжүүлэх ажлыг сайн зохион байгуулах хэрэгтэй гэж ярьсан юм. Хэрэв эрдэмтэд нэгдэж чадвал энэ ажилд зургаан сарын хугацаа л хангалттай гэнэ. Толь бичиг боловсруулагдсаны дараа хэвлэж, программ хангамжийн бүтээгдэхүүн болгох замаар хэрэглээ болгох  аж.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан