Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ
Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна
Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ
Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА
Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ
Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Алтны үнэ огцом унасан ч эргээд өсч эхэлжээ
Өнгөрсөн долоо хоногийн эхээр Лондонгийн металын бирж дээр унци алтны үнэ 9.2 хувиар огцом унаж 1548 ам.доллараас 1395 ам.доллар болсон. Энэ нь сүүлийн 30 жил унаж байгаагүй үзүүлэлт юм. Алтны үнийн энэ уналт бусад томоохон биржид ч адил тохиосон. Харин долоо хоногийн сүүлчээр унци алт 1414 ам.долларт хүрч өсчээ. Үнийн энэ уналтыг зарим шинжээчид АНУ ам.долларын ханшаа чангаруулах арга хэмжээ авсантай холбон тайлбарлаж буй.
Учир нь, ам.долларын ханш чангарч байгаа тул хөрөнгө оруулагчид АНУ-ын Засгийн газрын бондод мөнгөө байршуулах болсонтой холбоотой гэнэ. Үүнээс гадна Индонез, Энэтхэг улсын алт худалдан авалт буурсан явдал ч нөлөөлсөн бололтой. Гэвч дэлхийн алт олборлогч томоохон компаниуд ирэх онд унци алтны үнэ 2000 ам.долларт хүрнэ гэсэн таамаглал гаргасан байдаг. Зарим судлаачид энэ онд алтны дундаж үнэ 1900 орчим ам.доллар байна. Харин хоёр жилийн дараа унци алт 3300 ам.долларт хүрнэ гэсэн таамаглал энэ оны эхээр дэвшүүлжээ.

0 Сэтгэгдэл