Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Белгородын алуурчныг байцааж эхэлжээ

ОХУ-ын Белгород хотод зургаан хүний амь бүрэлгэсэн Сергей Помазунаас  мөрдөн байцаагчид мэдүүлэг авч тэр өчиг өгч эхэлжээ. Одоо түүний  сэтгэцийн  талаар шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулах юм байна. Мөрдөн байццах ажиллагаанд шаардлагатай бусад ажлыг ч ойрын үед хийх гэнэ. Белгородын төв дэх ангийн “Охота” дэлгүүрт, дэлгүүрийн гадаа зургаан хүнийг буудаж амийг нь бүрэлгэсэн Сергей Помазуныг төмөр замын өртөөн дээрээс ачааны галт тэргэнд нуугдан гарах гэж байхад нь баривчилсан юм. Түүнийг баривчилах үеэр бас эсэргүүцэл үзүүлж цагдаагийн нэг ажилтныг хутгаар шархдуулсан байна.
Тэр өмнөх өдөр нь ангийн дэлгүүрээс сум авахаар очсон боловч өмнө нь ял шийтгэл эдэлж байсан гэсэн шалтгаанаар түүнд сум худалдаагүйд өширхөж ийм хэрэг үйлдсэн гэж  эхний дүгнэлт хийж байна.
Сергей Помазун 22-ны өдөр Белгородын төв дэх “Охота” дэлгүүр гал нээн гурван худалдагчийн амийг хөнөөгөөд гудамжинд явсан нэг эрэгтэй, 14, 17 настай хоёр охиныг бас буудан хөнөөсөн юм.
Алуурчны гарт амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж өчигдөр, өнөөдөр Белгород хотноо эмгэнэл зарлаад байна.
0 Сэтгэгдэл
shal uur hunii zurag tavitsan. Ajlaa jookhon hriutslagtai hiij bgaach ee.
Хамгийн их уншсан