Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Газар нутгийн маргаан ахин хурцдав

Японы мэ­дэлд байдаг ч манай урд хөрш “Зөвхөн ма­найх” гэж булаа­цалдаад байгаа Сенкаку арлыг тойр­сон асуудал ахиад л хурцдаж эхэл­лээ. Хятадын тал эд­гээр ар­ал руу байл­дааны найман усан онгоц явуулсан байна. Хятад урд нь ч маргаантай арлуудын орчим байлдааны усан онгоцуудаа явуулж байсан ч энэ удаагийнх шиг нэг зэрэг олныг явуулж байгаагүй юм.

Газрын тос, шатдаг хийн нөөц илэрсний дараагаар энэхүү арлыг тойрсон маргаан өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн онцгой хурц болсон билээ. Маргаантай таван арал бүгд хувийн эзэмшлийнх байсан болохоор Японы тал аюулгүй байдлаа хангахын  тулд улс мэдэлдээ авах ёстой гэж шийдээд гурвыг нь эздээс нь худалдан авсан юм. Ингэж худалдан авсны дараа Хятадад Японыг эсэргүүцсэн олон тооны жагсаал цуглаан болж хийрхэсэн зарим хүн Японд үйлдвэрлэсэн машинаа эвдлэн хаях зэргээр элдэв авирлаж байсныг уншигч та санаж байгаа байх.

БНХАУ-аас гадна Тайвань сүүлийн үед Сэнкаку арлын төлөөх маргаанд идэвхтэй оролцох болсон. Өнгөрсөн оны есдүгээр сард Тайваний хилийн хамгаалалтын усан онгоцоор хамгаалуулсан загас агнуурын хөлгүүд Японы мэдлийн усанд хүчээр нэвтрэх гээд чадаагүй юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан