Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Далайд гарах боломжийг нэмэгдүүлэх талаар дараах арга хэмжээг авахаар боллоо
Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хүрээнд далайд гарах боломжийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа эргэлтийг түргэсгэх талаар дараах арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.
“Дунзяны гаалийн баталгаат боомт” бүсэд Хятадын талтай хамтарсан тээвэр логистикийн төсөл хэрэгжүүлэхэд Монголын талыг төлөөлөн “Монголын төмөр зам” ТӨХК-ийг давуу эрхээр оролцуулах, тухайн төсөлд хөрөнгө оруулах чадамжтай хувийн хэвшлийн төлөөллийг сонгон оролцуулах ажлыг зохион байгуулахыг Шадар сайд Д.Тэрбишдагвад даалгалаа. БНХАУ-ын “Тяньжин хотын Бинхай шинэ дүүргийн “Дунзяны гаалийн баталгаат боомт” бүсэд 50 жилийн хугацаагаар 10 га газрыг Хятадын талтай хамтарч эзэмшиж ашиглах эрх авахад шаардагдах Монголын талын хөрөнгийг Монгол банк, Зам, тээврийн яам хамтран хэрэгжүүлж буй “Өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хүрээнд шийдвэрлэнэ.
Монгол Улсын хилийн боомтууд болон БНХАУ-ын Тяньжин боомтын хооронд төмөр зам болон авто замын тээвэрлэлтийн нэвтрүүлэх хүчин чадал, тээврийн тарифийн асуудал, дамжин өнгөрөх барааг тээвэрлэхэд далайд гарцгүй улсын тээврийн хэрэгслийг ашиглах боломж болон хэлбэрийн талаар Хятадын талтай гэрээ, хэлцэл хийхийг Зам, тээврийн сайдад даалгалаа.
Манай улсаас далайд гарах хамгийн дөт гарц нь Тяньжин боомт юм. Өнөөдрийн байдлаар манай улсын экспорт, импортын чингэлэгт барааны 70 гаруй хувь нь тус боомтоор дамжин өнгөрдөг байна.         
0 Сэтгэгдэл
Оросоор дамжуулан гаргасан нь дээрээ. Одоо тэр зүгт Орос, Монгол, Япон, Солонгос улсын ашиг сонирхол нэгдэж байгаа. Энэ нь Монгол улсын эдийн засгийн аюулгүй байдлыг "тогтвортой" хангаж чадна.
Хамгийн их уншсан