Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Венесуэлийн парламентад сөрөг хүчний депутатуудыг зоджээ
Венесуэлийн парламент болох Үндэсний ассамблейн хуралдаан дээр сөрөг хүчний Ардчилсан эв нэгдлийн эвслийн хэсэг депутатыг зодсон хэрэг гарлаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлсэн байна. Үндэсний ассамблейн  тэргүүн Диосдадо Кабельо сөрөг хүчний төлөөлөгчдийг сая болсон ерөнхийлөгчийн сонгуульд Николас Мадуро ялсныг хүлээн зөвшөөр, ингэхгүй бол хуралдаан дээр үг хэлэх эрхийг нь хасна гэжээ. Үүнд дургүйцсэн депутатууд  эсэргүүцлээ илэрхийлж цоор үлээцгээсэн байна. Үүнээс үүдээд парламентын танхимд жинхэнэ зодоон эхэлсэн байнна. Хэлмэгдсэн депутатын нэг Хулио Борхесын хэлснээр бол хэд хэдэн депутат сөрөг хүчний дөрвөн гишүүн рүү дайрч зоджээ. Түүний нүүр хавдаж хө толбо үүсэн байна.
Дөрөвдүгээр сарын 14-нд болсон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулиар Николас Мадуро 50,8 хувийн санал авч сөрөг хүчнээс нэр дэвшсэн өрсөлдөгч Энрике Каприлесээс 1,9 хувийн саналаар тэргүүлсэн юм. Каприлес болон түүний талынхан сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан саналын хуудсын дахин тоолохыг шаардсан юм.

Ц.ХАС
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан