Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Батлут сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болжээ Голомт банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлаа зарлаж байна Нийслэлд цас орохтой холбогдуулан холбогдох байгууллагууд бэлтгэлээ хангаад байна Ипотекийн зээлийн санхүүжилтийг 500 сая ам.доллар хүртэлх шинэ эх үүсвэрээр нэмэгдүүлнэ Н.Учрал: 141 мянган ахмадын тэтгэврийн зөрүүг арилгаж, инфляцтай уялдуулан дахин 10 хувиар нэмнэ Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн, Хөдөө аж ахуй, байгаль орчны сайд Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД АЛЕКСЕЙ НИКОЛАЕВИЧ ЕВСИКОВ ЗАВХАН АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь тулаанаа өнөөдөр хийнэ Хүннү хотын усан хангамжийн дэд бүтцийн бүтээн байгуулалт 85 хувийн гүйцэтгэлтэй байна
Армотур төмрийг жилийн дөрвөн улиралд үйлдвэрлэх үйлдвэр нээгдлээ
Монголдоо анх удаа арматур бүтээцийн автомат үйлдвэр оруулж ирсэн ТТ энд ВФ Интернейшнл  компанийн Ган зангилаа үйлдвэрийн нээлт өнөөдөр боллоо. Үйлдвэрийн нээлтэд УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан оролцлоо.
Төмөр бетон арматурын иж бүрэн бүтээцүүдийг үйлдвэрлэн гаргах энэхүү үйлдвэр Монгол, Италийн хамтарсан Төмөрт транс, Val.FER Интернейшнл  компанийн хөрөнгө оруулалтаар байгуулагдаж байгаа юм байна. Барилгын чанарыг тодорхойлогч арматурыг европ технологи, үйлдвэрлэлийн аргаар хэлбэржүүлж, зураг төсөлд заасан бүх төрлийн хэлбэр хэмжээгээр автомат үйлдвэрт хийх аж.
Мөн хэлбэржүүлэх үйлдвэр нь автомашин, тоног төхөөрөмжүүдийн тусламжтайгаар барилгын талбайд үйлдвэрлэн гаргах боломжгүй, газар хөдлөлтөд тэсвэртэй төмөр бетон арматурын иж бүрэн бүтээц үйлдвэрлэн гаргах юм.
Евро стандарт, технологийн дэвшлийг Монголдоо оруулж ирсэнээр барилгын талбай дээрхи арматурчлалын ажлын хугацааг богиносгоно.
Манай улсын хувьд улирлын хамаарлаас шалтгаалан урин дулааны цагт барилга, барилгын материалын үйлдвэрлэл эрхэлдэг байсан бол шинэ үйлдвэрт цаг агаар, хүний хүчин зүйлээс үл хамааран арматур, бүтээцийг боловсруулах аж. Арматур бүтээцийн “Ган зангилаа” автомат үйлдвэрийн нээлт дээр Барилга, хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан барилга, барилгын материалын үйлдвэрүүдийг дэмжих бодлогынхоо талаар мэдээлэл өглөө.
Материалын үйлдвэрүүдэд 300 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгож эхэлсэн. Ингэснээр хөрөнгө санхүүгийн хувьд хараат байдлаас гарч, улмаар үндэсний үйлдвэрүүд хөл дээрээ босох боломжтой. Барилгын материал үйлдвэрлэгчид эхнээсээ шинэ технологи оруулж ирж байгаад салбарын сайдын хувьд баярлаж байна гэв. Төмөрт транстай хамтран хөрөнгө оруулалт хийсэн Итали улсын Val.FER компани нь хүчитгэсэн төмөр бетон арматурын боловсруулалт, угсралтын чиглэлээр 30 жилийн туршлагатай мэргэшсэн компани юм байна.
0 Сэтгэгдэл
сайн байна цаазид илүү хичээгээрэй амжилт сэтгэл өөдрөг явна шүү манайхаан
эдын засгаа тогтвортой байлгаж чадахгүй байж бас худлаа олон юм амлаж байхаар урдах ажлаа дуугуй сайн хийхээ бодвол дээр юм УИХ гишүүд ээээээээ...
Зүйтэй. Амжилт хүсэе.
Хамгийн их уншсан