Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ "Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо "Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай" Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ “Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна "АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ" Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Царнаевынхан АНУ-ын тусгаар тогтнолын өдөр бөмбөг дэлбэлэх гэж байжээ
Бостонд олон улсын марафон гүйлтийн  тэмцээний үеэр бөмбөг дэлбэлсэн ах дүү Царнаев нар бөмбөгөө долдугаар сарын 4-ний өдөр АНУ-ын Тусгаар тогтнолын өдрөөр дэлбэлэхээр төлөвлөж байжээ. Энэ тухайгаа 19 настай Жохар Царнаев байцаалтын үед хэлсэн байна. Тэр цагдаа нартай буудалцаж байгаад амь үрэгдсэн ах 26 настай Тамерлантай хамт дэлбэлэх бодисоо түргэн буцалгагчид хийн бэлттгэснээ хүлээсэн байна. Тэд дэлбэлэх бодисоо хийнэ гэсэн хугацаанаасаа өмнө бэлэн болгочихсон учраас Тусгаар тогтнолын өдрийг хүлээлгүйгээр марафон гүйлтийн тэмцээний үед дэлбэлжээ. Жохар бас ахтайгаа хамт 2011 онд Йеменд алагдсан “Аль-Кайда” бүлэглэлийн нэг удирдагч Анвар аль-Авлакийн сургааль айлдварыг интернетээр үзсэнээ хүлээсэн байна. Харин тэд алан хядагчтай харилцаатай байсан эсэхиийг нотлох баримт Холбооны мөрдөх товчоонд байхгүй байгаа юм.
Дөрөвдүгээр сарын 15-нд Бостонд тэмцээний барианы газарт бөмбөг дэлбэлэхэд гурван хүн амь алдаж, 260 гаруй хүн шархдаж, гэмтсэн юм.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан