Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил эрчимжиж байна
УДИРДАХ ЗӨВЛӨЛ: Г.Занданшатар Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ
А.Баяр: Төрийн далбаагаа даваа гарагийн өглөө мандуулж, баасан гарагт буулгахын тулд сурагчид хичээл тасалдаггүй болсныг багш нар хэллээ
"Үндэсний баялгийн сангийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал" сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, санал солилцлоо
"Биологийн олон янз байдлыг хамгаалах санхүүжилтийн шинэ механизмыг бүрдүүлэх шаардлагатай"
Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын сайд нар хуралдаж, хамтарсан тунхаглал баталжээ
“Монгол хүн баялгийнхаа эзэн” санал асуулгын нэгдүгээр шат орон даяар эхэллээ
Халуун усаа хязгаарлуулсан орон сууцуудад шугамын засвар хийж байна
"АИ-92 шатахуунаас бусад төрлийн бүтээгдэхүүний үнэ 300-350 төгрөгөөр нэмэгдэнэ"
Хүүхдийн хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн сургалт арга зүйн үндэсний төвийг нээлээ
Сураггүй болоод нэг жил болсон онгоцыг олжээ

2012 оны долдугаар сард Уралын Серов хотоос 13 зорчигчтой нисээд сураггүй болсон АН-2 нисэх онгоцыг олсон байна. Хотын нисэх буудлаас найман км-ийн затай ойгоос онгоцны сэг, зорчигчдын эд зүйл, 11 хүний цогцосны үлдэгдлийг олжээ. Үйл явдал болоод нэг жил өнгөрсөн болохоор нас барсан хүмүүсийн цогцосыг энгийн аргаар таних аргагүй болсон болохоор ДНК-гийн шинжилгээ хийх шаардлагатай гэж шинжээчид үзэж байна.

Газар дээр нь ажилласан шинжээчид онгоц эхлээд модны орой мөргөж улмаар Катаминскийн намагт унасан юм байна. Тус бүс нутгийн ДХГ-ын хэвлэлийн нарийн бичгийн дарга Валерия Горелыхын хэлснээр бол онгоц модны орой шүргэх үедээ хумигдан шатжээ.

2012 оны долдугаар сарын 11-ний өдөр Серов хотын нисэх буудлаас зөвшөөрөлгүй хөөрсөн онгоцонд онгоц эзэмшигч Хатип Кашапов, Серов хотын ЗЦГ-ын дарга Дмитрий Ушаков, тэдний хэдэн ажилтан байсан байна. Мөн зарим зорчигч энэ онгоцонд тохиолдлоор дайгдаж явсан ч байж магадгүй гэж үзэж байгаа юм. Тэднийг загас агнахаар юм уу, өөр газар очиж уурын ваннд орохоор явсан байж магадгүй гэж таамаглаж байсан юм.

Тухайн үед онгоцыг эрж газраар 30 км, агаараар 300 мянга орчим хавтгай дөрвөлжин км хайгуул хийсэн ч олоогүй болохоор өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эрлийг зогсоожээ.

Харин энэ удаа хоёр анчин явж байгаад намаг дотор ямар нэгэн зүйл байгааг харж. Эхлээд тэд эрчим хүчний шугамын унасан хэсэг юм байх гэж бодтол сайн ажиглаад онгоцны сэг байхыг мэдсэн гэнэ. Одоо хэргийн газарт шинжээчид ажиллаж хоёр хүний цогцосыг хайх, ослын шалтгааныг эцэслэн гаргах гэж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл